МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ 2020.12.29

December 29, 2020 284

 

Мөрөн сумын хэмжээд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний бөөний төв, дэлгүүр, захуудад МХЕГ-ын удирдамж, Аймгийн Засаг даргын 2020 оны A/691 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж хяналт тавих, хүнсний чанар стандарт, хадгалалтын байдалд Мэргэжлийн хяналтын 24 улсын байцаагч 14 багт ажиллаж байна.

Коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр худалдаа үйлчилгээний газруудад эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд шалгалт хийхэд үйлчилгээний газрууд ажилчдын халуун үздэггүй 53, үйлчлүүлэгчдийн халуун үзэж тэмдэглэл хөтөлдөггүй 61, үйлчлүүлэгчид амны хаалт хэрэглээгүй 9, гар ариутгалын бодисгүй 10, үйлчлүүлэгч хоорондын зай барьж үйлчлүүлэх нөхцлийг хангаагүй 18, ажилчид хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй 49, ажлын байрны цэвэрлэгээ хангалтгүй 20, ажлын байранд мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгээгүй 7, үйлчлүүлэгчид эрүүл ахуйн шаардлага хангасан гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөл бүрдүүлээгүй 64, коронавируст халдвараас сэргийлэх зурагт хуудас байршуулаагүй 16, гадна орчны хог хаягдал цэвэрлээгүй 4 зэрэг нийт 350 зөрчил дутаглууд илэрлээ.

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалттын хугацаа дууссан бараа борлуулсан зөрчлүүд илэрч, 192 нэр төрлийн 946ш, 45.9кг, 85.3л нийт 2279750 төгрөгийн бүтээгдэхүүнийг хурааж битүүмжилсэн. Үүнээс гадна 5 нэр төрлийн 7ширхэг 14000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг газар  дээр нь устгаж ажиллалаа.

Холбоотой мэдээ

Цаг үеийн мэдээ 2021.02.11

Улаанбаатар хотоос иргэд татан авахтай холбоотой Аймгийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ни

February 12, 2021

January 28, 2021

© 2021 Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.