Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цаг үеийн шаардлагаар хийгдэх урьдчилан сэргийлэх шалгалтыг хүнсний үйлдвэрлэл худалдаа, хадгалалт, түгээлтийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийж болзошгүй эрсдэлээс сэргийлж, зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байна.
Тус шалгалтаар нийт 83 аж ахуй нэгж, 152 иргэнийг хамруулж, 135 зөрчил илрүүлэн 80%-ийг арилгуулж, 235ш зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргүүлэн ажиллалаа.
Шалгалтын үр дүнд хүнсний аюулгүй байдлын талаар ноцтой зөрчил илрээгүй бөгөөд хоол хүнсээр дамжсан хордлого, халдвар гараагүй байна.