ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУДАЛДААЛАГДАЖ БУЙ ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛД ШАЛГАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

September 30, 2020 100

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2020 оны 21/442 дугаар удирдамжийн дагуу аймгийн МХГ, Стандарт хэмжилзүйн хэлтэс хамтран Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад худалдаалагдаж буй даралтны аппаратуудад Хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудсаар төлөвлөгөөт бус шалгалт хийж, стандартын шаардлагад нийцүүлэн хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, тохируулга хийж, баталгаажуулалтын гэрчилгээ олгож ажиллаж байна.
Шалгалтад Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй нийт 21 эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага хамрагдана.
Иргэдийг даралтны аппарат болон бусад хэмжих хэрэгслийг худалдан авахдаа мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан баталгаажуулалтын гэрчилгээ дагалдуулан авахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ

ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУДАЛДААЛАГДАЖ БУЙ ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛД ШАЛГАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2020 оны 21/442 дугаар удирдамжийн дагуу аймгийн

September 30, 2020

ЗӨВЛӨМЖ

June 10, 2020

ЗӨВЛӨМЖ

June 10, 2020

© 2020 Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.