Цахилгааны аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна

March 23, 2020 221

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орон гэртээ орхих, ахуйн цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалтын үеийн аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарч хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК зэрэг газрууд хамтарч 2020 оны 03 сарын 20, 21-ний өдрүүдэд айл өрх, гудамж, талбайн цахилгаан дамжуулах кабель утас, тоолуурын хайрцаг, цахилгаан тоног төхөөрөмжийн  аюулгүй байдалд үзлэг шалгалт хийлээ.

Гудамж,  талбай, айл өрхийн ашиглалтын шаардлага хангахгүй цахилгаан дамжуулах утас, кабель, гэмтэлтэй холболтын хайрцаг, залгуур, унтраалга гэх мэт тоног төхөөрөмжүүдийг ашиглаж буй хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх, техник ашиглалт, аюулгүй ажиллагааг хангуулах ажлыг хийж хэрэгжүүлж ажиллаж байна.

Иргэд, аж ахуй нэгжүүдийг цахилгаан тоног төхөөрөмжийн  аюулгүй байдлаа ханган аливаа осол эндэгдэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУДАЛДААЛАГДАЖ БУЙ ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛД ШАЛГАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2020 оны 21/442 дугаар удирдамжийн дагуу аймгийн

September 30, 2020

ХОВД АЙМАГТ ЭЗЭНГҮЙ ҮҮСГҮҮРИЙН ЭРЭЛ ХАЙГУУЛ, ЦАЦРАГИЙН БОЛЗОШГҮЙ НӨЛӨӨЛӨЛД ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙЛЭЭ

Аймгийн МХГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01/43 дугаартай удирдамж

September 30, 2020

СУРГУУЛИЙН ОРЧИНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Ховд аймгийн МХГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн

September 9, 2020

© 2020 Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.