
МХЕГ-ын даргын 2017 оны 11 сарын 02-ны А/181 тоот тушаалаар баталсан шинэчилсэн журмаар “үйлдвэрлэл, үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмжийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн.
Гэрчилгээ олгоход дараах бичиг баримт бүрдүүлнэ. Үүнд :
Машин механизм, тоног төхөөрөмжийн зураг төслийн дагуу угсрагдсан байдал болон газардуулгад хэмжилт хийсэн байдал,
Баталгаажуулсан акт,
Ашиглалтын паспортын хөтлөлт зэргийг үндэслэн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь тоног төхөөрөмжийн гэрчилгээг олгож газрын дарга баталгаажуулна.