ХҮНСНИЙ ТҮГЭЭЛТ, ХҮРГЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

2021-04-19 171
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорио тогтоосон нөхцөлд Хэрлэн суманд хүнс түгээлт, хүргэлтийн үйл ажиллагаа явуулж буй 18 худалдааны газарт эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хяналт шалгалт хийлээ.
Мөн Аймгийн Хэрлэнгийн гүүрний урд байрлах айл өрхөд хүнсний түгээлтээр 11 дэлгүүр хүргэлт хийх явцад бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон халдвар хамгааллын дэглэмийн байдалд хяналт тавин ажиллалаа.
Шалгалтаар зарим худалдааны газрууд нь зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл буюу ил задгай нөхцөлд мопидоор хүнсний түгээлт хийж байсныг зогсоож, хүнсний бараа бүтээгдэхүүний хугацаа дууссан 5 нэр төрлийн 20 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг байгууллагын өөрийнх нь дотоод хяналтаар устгууллаа.
Хүнсний түгээлтэд явж буй ажилтнуудад халдвар хамгааллын дэглэмээ шаардлагын дагуу баримтлах, хамгаалах хувцасны нөөцийг бүрдүүлэх, түгээлтийн дараа хэрэглэсэн хамгаалах хувцас, амны хаалт, нэг удаагийн бээлий, бусад хог хаягдлыг битүүмжлэн, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаях, устгах талаар заавар зөвлөмжийг өглөө.
Иргэн та хүргэлтийн үйлчилгээний ажилтантай 1,5-2 метрийн зайнаас харилцах ба амны хаалт, нэг удаагийн бээлийтэй байх мөн Коронавирус нь аливаа зүйлийн гадаргууд наалдсан байх магадлалтай тул худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ сав, баглаа, гадаргууг ариутгасны дараа хэрэглэхийг ЗӨВЛӨЖ байна.

Холбоотой мэдээ

ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан

2021-04-28

ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

Аймгийн шуурхай штабаас өгсөн шийдвэрийн дагуу Хэрлэн сумын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхү

2021-04-27

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

2021.04.23 Хэрлэн сумын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн эрхлэгч нийт 16 ШТС, 2 ШШХС-ийн ар

2021-04-23

© 2021 Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.