ШИНЖИЛГЭЭТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2021-02-08 181
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн сумын хэмжээнд хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч 38 ААНБ-д хяналт шалгалт хийлээ.
Тоног, төхөөрөмж, ажлын байрны угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн чанарт үнэлгээ өгөх зорилгоор эрүүл зүйн арчдасны шинжилгээг 6 газрын 45 цэгээс авч, нян судлалын лабораторид шинжлүүлж байна.
Шалгалтаар үйлчлүүлэгчийн гар угаах, бие засах нөхцөлийг бүрдүүлээгүй, хүн хоорондын зай барих тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан боловч хэрэгжүүлдэггүй, баримт материал бүртгэл хөтлөлт дутуу, дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүй, эрүүл мэндийн үзлэгт ажилтан, албан хаагчдыг бүрэн хамруулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна.
Шалгалтад хамрагдсан газруудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 5 ААНБ-д улсын байцаагчдын хамтарсан хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

Холбоотой мэдээ

ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан

2021-04-28

ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

Аймгийн шуурхай штабаас өгсөн шийдвэрийн дагуу Хэрлэн сумын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхү

2021-04-27

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

2021.04.23 Хэрлэн сумын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн эрхлэгч нийт 16 ШТС, 2 ШШХС-ийн ар

2021-04-23

© 2021 Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.