ХУУЛЬ БУС ЖОНШНЫ ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООЖ, ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ.

2020-11-05 472

Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р баг Зөөлөн багийн нутаг дэвсгэр Хавтгай ууланд Хууль бус жонш олборлосон асуудал удаа гарч холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна. Анх Хавтгай ууланд 2 компани хайгуулын зориулалтаар лиценз эзэмшин, хайгуул нэрийдлээр нууцаар Жонш ухаж байсныг илрүүлж, Мөрөн сумын зүгээс орон нутгийн хамгаалалтанд авах хүсэлтийг холбогдох газарт хүргүүлсэнээр таслан зогсоосон байдаг.

2019 онд Мөрөн сумын иргэд тус газрыг Бичил уурхайн чиглэлээр ашиглуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсны дагуу Хэнтий аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж 2019 оны 12 сард 49,2 га газрыг орон нутгийн хэрэгцээнд авсан байна. Гэхдээ иргэд бичил уурхайн чиглэлээр ашиглаагүй. Харин гадны иргэд тэр дундаа Дундговь аймгийн нэр бүхий иргэд хууль бусаар нууцаар ухаж эхэлсэнээр энэ асуудал анхаарлын төвд орсон байдаг. 2019 онд анх хулгайгаар ухаж байгааг нутгийн иргэд мэдээлсэнээр ийнхүү олон нийтэд илж болжээ.

 

Түүний дараа 2020 оны 08-р сард дахин хулгайгаар ухаж зөөвөрлөж байхыг нь Хэнтий аймгийн МХГ, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Мөрөн сумын удирдлагууд үйлдэл дээр нь таслан зогсоож, техник хэрэгслийг хураан авч, журмын хашаанд саатуулсан байна. Дөнгөж 10 хоногийн өмнө буюу 2020 оны 10-р сарын 19-20-ийг шилжих шөнө дахин хулгайгаар ухжээ. Энэ мэт 3-4 удаагийн үйлдэл гарч баригдан шалгагдаж, эхний хэргүүд шүүн таслагдахад бэлэн болжээ. Аймгийн Засаг дарга Ц. Идэрбат нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй ажиллаад ирлээ.

Тэрээр нэн даруй экологийн үнэлгээг хийлгэж, булах хэрэгтэйг сануулж, экологийн үнэлгээ хийх шаардлагатай хөрөнгө мөнгийг аймгийн төсвөөс гаргуулах, хэрэг шийдэгдээд дуусахад хохиролыг нөхөн төлүүлж төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргалаа.

Үүнийг Мэргэжлийн Хяналтын Газрыг хариуцахыг үүрэг болгов. “Хэнтий ус” ХК, “Харгуй” ТӨХК, “Өндөрхаан Хот тохижилт” зэрэг байгууллагын техник хэрэгслийг ашиглан булах ажлыг эхлүүлэхийг үүрэгдлээ. Дан ганц булаад зогсохгүй байнгын манаачтай болгох, байгаль орчны байцаагчтай болгох зэрэг асуудлыг шийдвэрлэлээ. Мөн нутгийн иргэдийг үнэн зөв мэдээллэгч байж, тэдний гар хөл болохгүй байхыг хатуу анхаарууллаа. Эзэнгүй мэт дур зоргоороо аашилдаг цаг өнөөдрөөс эхлэн таслан зогсоогдож байна.

/Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар/

Холбоотой мэдээ

ХУУЛЬ БУС ЖОНШНЫ ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООЖ, ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ.

Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р баг Зөөлөн багийн нутаг дэвсгэр Хавтгай ууланд Хууль бус жонш олборло

2020-11-05

ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО.

Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн сумын нутаг Баагийн хоолой гэх газар хууль бусаар жонш олборлосон

2020-03-31

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА.

МХЕГ-ын даргын 2020 оны 02 сарын 12-ны өдрийн А/28 тоот тушаалын дагуу “Гамшгаас хамгаалах өндөржүүл

2020-03-02

© 2020 Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.