ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО.

2020-03-31 482

Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн сумын нутаг Баагийн хоолой гэх газар хууль бусаар жонш олборлосон зөрчлийг илрүүлэн эксковатор, ковш, норд бенз маркын трайллер, хонда инсегнт, портер 2 маркын автомашин тээврийн хэрэгслүүдийг журамлан саатуулаад байна.

Эдгээр иргэд нь Улаанбаатар, Дундговь, Говь-Алтай, Булган, Дорноговь зэрэг аймгийн харъяат бөгөөд хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулж байгаа тул цагдаагийн байгууллагад хандахаар боллоо.

Байгаль орчны хяналтын тухай хуулийн 27.1.6-д зааснаар байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах гэж заасан байдаг.

Холбоотой мэдээ

ТҮҮХ СОЁЛЫН ОЛДВОР ОЛЖ ТОГТООЛОО

Аймгийн мэргэжлийн хяналтын газарт иргэний өгсөн мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын газрын болов

2021-02-15

ХУУЛЬ БУС ЖОНШНЫ ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООЖ, ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ.

Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р баг Зөөлөн багийн нутаг дэвсгэр Хавтгай ууланд Хууль бус жонш олборло

2020-11-05

ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО.

Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн сумын нутаг Баагийн хоолой гэх газар хууль бусаар жонш олборлосон

2020-03-31

© 2021 Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.