ИЛ ЗАДГАЙ ХОГ ХАЯХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

2020-03-20 723

Эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.3-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх” заалтын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн.

Хэрлэн сумын хэмжээнд хогийг зөөж тээвэрлэх үйл ажиллагааг тогтмол хийгдэж байгаа боловч зарим иргэдийн ухамсаргүй байдлаас шалтгаалан хог хаягдлыг ил задгай хаях явдал гарч байгаа нь хөрсний бохирдол үүсгэх, халдварт өвчин гарах, дамжих шалтгаан нөхцөл болж байгаа тул иргэд та бүхэн зориулалтын хогийн цэгт хогоо хаяна уу!!!

Мөн үсчин, гоо сайхны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нар хог хаягдлыг зориулалтын уутанд хийж битүүмжлэн хогийн цэгт хаяхыг АНХААРУУЛЖ байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Холбоотой мэдээ

ШИНЖИЛГЭЭТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн сумын хэмжээнд х

2021-02-08

“ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ-ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген кабинетын цацрагийн хамгаалалт аюулгүй байдалд зөвлөн туслах үйлчи

2020-09-24

“ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ-ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД

Хэрлэн сумын байгалийн цацрагийн дэвсгэр төвшний хэмжилтийг хөрсний гадаргуу дээр болон хөрснөөс 1м-

2020-09-24

© 2021 Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.