ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА.

2020-03-02 319

МХЕГ-ын даргын 2020 оны 02 сарын 12-ны өдрийн А/28 тоот тушаалын дагуу “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүлсэнтэй холбогдуулан шинэ коронавирусийн /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хэрлэн сумын ЗДТГ, бусад байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж байна.

Шалгалтанд төрийн захиргаа, банк санхүү, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа, зочид буудал, эмийн сан, шатахуун түгээх сүлжээ, сургууль, цэцэрлэг, шашны байгууллага гэх мэт нийт 352 аж ахуйн нэгж, байгууллагын 639 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Хяналт шалгалтын явцад ажилчдын амны хаалтны хэрэглээ 91 хувьтай, үйлчлүүлж буй иргэдийн маск зүүсэн байдал 63 хувьтай, ариутгал халдваргүйтгэл 45 хувьтай, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн байдал 38 хувьтай, гадна орчны цэвэрлэгээ 76 хувьтай, нэг удаагийн бээлий, гар ариутгагч бодисын нөөц 21 хувьтай тус тус үнэлэгдлээ.
Мөн хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд үзлэг, тандалт хийж буй байдал, автобусны цэвэрлэгээ халдваргүйтгэлд хяналт хийж аймгийн онцгой байдлын комисст санал тавьснаар цагийн хуваариар эмч, мэргэжилтнүүд ажиллууж байна.

Шалгалтанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах талаар 89 төрлийн 1120 ширхэг зөвлөмж, сэрэмжлүүлгийг тарааж, 24 цагаар жижүүрлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Цаашид илэрсэн зөрчил дутагдалыг арилгах, амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх,
хаалганы бариулыг спирттэй цагаан даавуугаар ороохгүй байх, хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг зааврын дагуу устгах, хогийн савны хажууд зааврыг хэвлэж байршуулах, ажилчдын хувийн хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн хангах, урьдчилан сэргийлэх дадлыг хэрэгжүүлэх талаар үүрэг өгч эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Иргэдэд олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж, нус цэрээ ил хаяхгүй байх, бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг АНХААРУУЛЪЯ.

ХЭНТИЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Холбоотой мэдээ

ТҮҮХ СОЁЛЫН ОЛДВОР ОЛЖ ТОГТООЛОО

Аймгийн мэргэжлийн хяналтын газарт иргэний өгсөн мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын газрын болов

2021-02-15

ХУУЛЬ БУС ЖОНШНЫ ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООЖ, ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ.

Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р баг Зөөлөн багийн нутаг дэвсгэр Хавтгай ууланд Хууль бус жонш олборло

2020-11-05

ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО.

Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн сумын нутаг Баагийн хоолой гэх газар хууль бусаар жонш олборлосон

2020-03-31

© 2021 Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.