АЖИЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН

2019-05-01 355

АЖИЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДЛЫГ ШАЛГАЖ ИЛЭРСЭН ДУТАГДЛЫГ АРИЛГУУЛЖ БАЙНА

       Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян улаан тосгоны ЕБС, Цэцэрлэг, Соёлын төв, ЭМТөвийн нийт 51 албан хаагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдал, ажилласан жилээс хамаарах үндсэн цалин хөлс, нэмэгдэл, ээлжийн амралтын олговор, дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд ажилтаны жирэмсэн амаржсаны амралттай үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, ажилласан жилийн судалгааг үнэн зөв гаргаагүйгээс ээлжийн амралттай үеийн олговрыг илүү, дутуу тооцоолсон, дотоод хяналт шалгалтын төлөвлөгөө гаргасан боловч хэрэгжүүлж ажиллаагүй зэрэг дутагдал илэрлээ.

     Хяналт шалгалтад хамрагдсан дээрх байгууллагын удирдах ажилтан, нягтлан бодогч нарт эдгээр зөрчил дутагдлаас шалтгаалж даатгуулагч болон ажил олгогчид үүсэх эрсдэлийн талаар тайлбарлаж, цаашид эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөнд ажилтны нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлыг тусгаж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг зөвлөсөн.
Эдгээр байгууллагын үйл ажиллагаанд ажилтны нийгмийн хамгааллын эрсдэлийн түвшин тогтоох үнэлгээг хийж, ундны усны эх үүсвэрийн байдал, ариун цэврийн байгууламжийн байдалд тус тус тандалт судалгаа хийлээ.

Холбоотой мэдээ

ТҮҮХ СОЁЛЫН ОЛДВОР ОЛЖ ТОГТООЛОО

Аймгийн мэргэжлийн хяналтын газарт иргэний өгсөн мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын газрын болов

2021-02-15

ХУУЛЬ БУС ЖОНШНЫ ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООЖ, ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ.

Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р баг Зөөлөн багийн нутаг дэвсгэр Хавтгай ууланд Хууль бус жонш олборло

2020-11-05

ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО.

Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн сумын нутаг Баагийн хоолой гэх газар хууль бусаар жонш олборлосон

2020-03-31

© 2021 Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.