Санхүүгийн ил тод байдал

ТЕНДЕРИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Байгууллагын төсвийн хөрөнгөөр 2021 онд Тээвэр шатахуун, эм бэлдмэл, эмнэлэгийн хэрэгсэл худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж. Хурлын зааланд  2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутад хуралдаж 2021 оны төсвийн хуваарийн дагуу шатахуун, шатах тослох материал худалдан авах ажиллагааг цахимаар зохион байгуулах талаар хэлэлцлээ.

 Тендерийн үр, дүн: Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын “Шатахуун нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХЭАМХГ/202101 гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерт Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн  29.1 / захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэсэн.

Хяналт шалгалтын мэдээ

Шинэ мэдээ

Санал асуулга

© 2021 Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.