Бүтэц зохион байгуулалт

                                 ТӨРИЙН ЗАХИРГАА, ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС:

Төрийн захиргаа, эрсдлийн удирдлагын  хэлтэс нь МХГ-ын дарга,  хэлтсийн дарга, хүний нөөц эрхзүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ХМОНХ мэргэжилтэн, нягтлан бодогч, архив  бичиг хэргийн ажилтан, жолооч, жижүүр, үйлчлэгч гэсэн орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

Тус нэгж нь үйл ажиллагааны зорилго, зорилтын хүрээнд төрийн захиргааны болон эрсдлийн удирдлага, хүний нөөцийн манлайллыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль эрхзүйн үйлчилгээ, санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, газрын үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга барил нэвтрүүлэх, удирдлага зохион байгуулалтын болон эрхзүйн дотоод дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн технологийн удирдлагыг хэрэгжүүлэх, ажилтнуудын соёл, чадавхийг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ХҮНСНИЙ ЧАНАР СТАНДАРТ, ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС:

 Хүнс,хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг төрийн бодлого, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх мэргэжлийн хяналтын болон хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний салбарын хууль, тогтоомж, үндэсний стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүрэг хүлээнэ.

Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын чиглэлээр мал эмнэлэг, мал, амьтны үржлийн болон ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамлын үр сортын чанарын хяналт, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хоол үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр таатай орчныг бий болгох, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг  хэрэгжүүлнэ.

Эрүүл мэнд, боловсрол, соёлын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг үндэсний стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, мэргэжлийн арга зүйгээр хангах, мэргэжлийн хяналтын болон эрүүл  мэнд, боловсрол, соёлын салбарын хууль тогтоомж, үндэсний стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хүлээнэ.

Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын чиглэлээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй байгаль, ахуйн орчин, хоол хүнсний аюулгүй байдалтай холбоотой хүчин зүйлсийг илрүүлэх, тэдгээрийн үр дагавраас шалтгаалан үүсэх өвчин, эмгэгээс сэргийлэх, чанарын баталгаатай эмийн, хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ, боловсрол, соёлын хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх, иргэдийн боловсрол, соёлын эрэлт хэрэгцээгээ хангах таатай орчныг бий болгох, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.

 

БАЙГАЛЬ  ОРЧИН, ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙ, ДЭД БҮТЦИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС:

Дэд бүтцийн чиглэлээр: Инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, ашиглалт, инженер геологийн судалгааны ажил болон барилгын материал, түүхий эд, эдэлхүүний чанар, дулаан, цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэлт, хангалт, хэрэглээний үйл ажиллагаанд болон эрчим хүч, зуух, даралтад сав, шугам хоолой, шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагаа,  харилцаа, холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах,  худалдаа үйлчилгээний хүрээнд хэмжил гүйцэтгэх аргачлалын хэрэгжилт,  авто тээвэрлэлтийн үйл ажиллагаа,  өргөх механизмуудыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах, автозам, замын байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, их засвар, шинэчлэлт, ашиглалт, түүнчлэн зам барилгын материал, эдэлхүүн, хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэгт   хяналт тавин,  сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Байгаль орчны хяналтын чиглэлээр: Байгалийн нөөц баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол,  геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, боловсруулалтын үйл ажиллагааны болон геологи, уул уурхайн үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, геодези, зураг зүй, хот байгуулалт, газрын харилцааны тухай хууль тогтоомжуудын хэрэгжилт болон дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

           Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр: Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, иргэд, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангуулах таатай орчныг бүрдүүлэх, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлж,   холбогдох хууль тогтоомж,  дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, ашиглалт, инженер геологийн судалгааны ажил болон барилгын материал, түүхий эд, эдэлхүүний чанарт хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

Дулаан, цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэлт, хангалт, хэрэглээний үйл ажиллагаанд болон эрчим хүч, зуух, даралтад сав, шугам хоолой, шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

Харилцаа, холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын мөрдөлтөд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдон гарсан хууль тогтоомж, хэмжил зүйн дүрэм, журам, худалдаа үйлчилгээний хүрээнд хэмжил гүйцэтгэх аргачлалын хэрэгжилтэд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

Авто тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, өргөх механизмуудыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглахтай холбогдон гарсан хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын мөрдөлтөд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

Автозам, замын байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, их засвар, шинэчлэлт, ашиглалт, түүнчлэн зам барилгын материал, эдэлхүүн, хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

Байгалийн нөөц баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтолттой холбоотой хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

Геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, боловсруулалтын үйл ажиллагааны болон геологи, уул уурхайн үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаархи хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

Геодези, зураг зүй, хот байгуулалт, газрын харилцааны тухай хууль тогтоомжуудын хэрэгжилт болон дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх

Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, иргэд, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангуулах таатай орчныг бүрдүүлэх, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлж,   холбогдох хууль тогтоомж,  дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт тавих, сургалт мэдээлэл хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Хяналт шалгалтын мэдээ

Шинэ мэдээ

Санал асуулга

© 2021 Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.