2022.12.16. УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

December 19, 2022 611

МХЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-эрдэнэ, Дэд бүтцийн хяналтын газрын дарга, салбарын ерөнхий байцаагч Д.Жаргал, Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын дарга, салбарын ерөнхий байцаагч Б.Алтантуяа нар Төрийн хяналт шалгалтын тухай хууль шинэчлэгдэж 2023 оны 01 сарын 01-ээс Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж хяналт шалгалтуудыг салбар яамдад шилжүүлж байгаатай холбогдуулан “Төрийн бүтээмжийн сэргэлт-Төрийн хяналт шалгалтын тогтолцоо” сэдвээр танилцуулга мэдээлэл хийлээ.

Тус арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, агентлагийн дарга нар, МХГ-ын албан хаагчид оролцож мэдээлэл авч, санал солилцов.

Энэхүү уулзалт зөвлөгөөний үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настан Д.Доржпүрэв, Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Долгион, Хэлтсийн дарга, Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Отгонсүрэн, Химийн шинжээч Д.Гантуяа нарыг “Улсын Мэргэжлийн хяналтын Тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Гантуяаг МХЕГ-ын “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж, урамшуулан цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

Холбоотой мэдээ

2022.12.16. УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

МХЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-эрдэнэ, Дэд бүтцийн хяналтын газрын дарга, салбары

December 19, 2022

Хөнөөлт шавьж, ургамлын өвчин илрүүлэх, нитрат тодорхойлох тандалт судалгаа хийж байна

Баянтал, Шивээговь сумдад  ил талбай, хүлэмжийн болон өрхийн тариалан эрхлэгч 21 иргэн, аж ахуй нэгж

September 2, 2022

© 2023 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.