Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 09 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээ

October 6, 2022 131

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

 

2022.09.28                                                                                                                                                                                                                                                                                                                 Чойр

 

Дотоод ажлын хүрээнд:

Нийт 42 албан бичиг ирүүлснээс хариутай 32 бичиг байна. Үүнээс 17 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа байгаа 15 бичиг байна.

Байгууллагаас нийт 28 албан бичгийг төлөвлөж холбогдох иргэн, ААНБ-д хүргүүлэв.

Иргэн, ААНБ-аас нийт 18 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлснээс шийдвэрлэж хариу өгсөн 6, шийдвэрлэх шатанд байгаа 12 хүсэлт байна. Иргэний гомдол мэдээллээр түргэн хоолны газарт төлөвлөгөөт бус шалгалт хийж, ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан уг хоолны газрын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоож, зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлэв. Иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Балданзасаг захын дотор байрлах хараа зүйн анхан шатны үйлчилгээний газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж тус газрын оптотехникчийн хараа шалгах үйл ажиллагааг холбогдох баримт бичгийг ирүүлж зөрчил арилгуулах хүртэл улсын байцаагчийн актаар хэсэгчлэн түр хугацаагаар хааж, хараа шалгах таблиц, авторефрактометрийг хураан авч лацдах арга хэмжээ авсан

Цацрагийн хяналтаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, номын сан, архивын барилга байгууламжид радоны хуримтлалын хэмжээг тогтоох зорилгоор хийсэн тандалт судалгааны дүн, Дулааны цахилгаан станц, нам даралтын зуухнаас гарч буй хаягдал үнсэнд хяналт шинжилгээ хийсэн дүн, ХШЖБА-ын 2-р шатны шалгалтыг хийж ГДЗХ-аар хэлэлцүүлсэн.

Тайлант хугацаанд 15 зөрчилд 7 заалттай акт 3, 16 заалттай албан шаардлага 5, 33 заалттай зөвлөмж 4, 39 заалттай дүгнэлт 12-ыг гарган ажилласан.

Байгууллагын цахим, фейсбүүк хуудсанд 7 /хяналт шалгалт-4, бусад-3/ мэдээлэл байршуулсан.

Аюултай хог хаягдлын ангилал,төвлөрсөн байгууламжид тавих ерөнхий шаардлага” стандартын төсөлд 2 санал хүргүүлэв.

УАШЗөвлөлийн 4 удаагийн хурлаас 6 үүрэг даалгавар өгөгдөж биелэлтийг хугацаанд нь хүргүүлсэн.

Байгууллагын шуурхай хурыг 4 удаа хийж нийт 13 үүрэг даалгавар өгөгдөн албан хаагчид хугцаанд хэрэгжүүлсэн.

Байгууллагын хуваарьт нийтийн эзэмшлийн талбайн хогийг 2, Лабораторийн ойр орчмын талбайн хог болон шарилжийг 2 удаа цэвэрлэсэн.

Хяналт шалгалтын хүрээнд:

Иргэнээс ирүүлсэн хүсэлтийн дагуу үйлчилгээний барилгын ажлын зургийг хянаж зурагт илэрсэн 7 зөрчлийг арилгуулан, давтан хянаж 2 дүгнэлт гарган хүргүүлэв.

Аж ахуйн нэгжийн хүсэлтээр аюултай хог хаягдал хадгалах агуулахын барилгын холбогдох бичиг баримт болон холболтын зураг, Ус цаг уур орчны шинжилгээний газрын конторын барилгын зургийг хянаж дүгнэлт хүргүүлсэн.

Батганжир ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу гүний худгийн усны шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргаж хүргүүлсэн.

Иргэний хүсэлтээр кофе шоп үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж зөвлөгөө өгөв.

Орон сууцанд хоол үйлдвэрлэл эрхлэх иргэний хүсэлтийг хянаж холбогдох хууль, стандартын шаардлагад нийцэхгүй байгаа тухай албан тоот хүргүүлж шийдвэрлэв.

ГБХЗХГ-аас иргэн Отгонбаяр нь хүүхэд харах үйлчилгээ шинээр эхлүүлэх тул зөвлөгөө өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу үзэж зөвлөгөө өгөн 6 заалт бүхий зөвлөмж хүргүүлсэн.

Тусгай зөвшөөрөл сунгуулахаар хүсэлт гаргасан эрүүл мэндийн 1 байгууллагын хүсэлтээр баталгаажуулах үйл ажиллагааг хийж хариуг албан тоотоор хүргүүлсэн.

Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан дагуу МХЕГ-ын тэргүүн дэд даргын баталсан 01/17 тоот удирдамжаар ундны усны чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийж, төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэр, ус түгээх байр, хэрэглэгчийн цэгээс 21 усны дээж авч хими, нян судлалын шинжилгээнд хамруулав. Лабораторийн шинжилгээний дүнгээр дээрх цэгийн ус нь шинжилсэн үзүүлэлтээр “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900: 2018” стандартад заасан шаардлага хангаж байв.

Аймгийн Музейгээс Чойр ууланд Дагвасүндэл бурхныг сэргээн засварлаж байгаа талаар ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох албан хаагчтай газар дээр нь очиж танилцан хамтран ажилласан.

Эрүүл мэндийн 1 байгууллагын хүсэлтээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж клиник эмнэлгийн стандартын холбогдох заалтуудыг хэрэгжүүлж ажиллах талаар 4 заалт бүхий зөвлөмж хүргүүлсэн.

МХЕГ-ын 06-05/1858 дугаартай албан тоотын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл байдал хэрхэн хангагдаж буй асуудлаар 2022 оны 08 сарын 30-аас 09 сарын 19-ний өдрүүдэд ОБГ-ын 140-р салбар, Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, сумдын ЗДТГ-ын мэргэжилтнүүдийг байлцуулан албан бичигт заасан асуудлаар нөөцийн агуулахад хадгалагдаж буй өвс, тэжээлийн нөөцийн хэмжээ болон чанар аюулгүй байдалд үзлэг шалгалтыг хийв. Аймгийн хэмжээнд 15.3 га талбайд төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал тариалж 141 тонн ургац хураан авч ургац хураалт 29.3% байна.

Шивээговь сумын Засаг даргын тамгын газрын ХАА-н тасгийн мэргэжилтнүүдтэй хамтрач тус сумын нутаг дэвсгэрт хүнсний үйлчилгээ явуулдаг дэлгүүрүүд хяналт шалгалт хийж хугацаа дууссан түргэн муудах бүтээгдэхүүнийг газар дээр нь тухайн байгууллагын дотоодын хяналт шалгалтаар нь устгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллав.

МХЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ий 01/107 тоот удирдамжийн дагуу халаалтын зуухнуудад өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах урьдчилан сэргийлэх шалгалтыг 4 аж ахуй нэгжид хийж, тус бүр 9 заалт бүхий улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлж ажиллаа.

Аймгийн прокурорын газартай хамтран ШШГГ 425 дугаар ангид гар урлал, гал тогооны барилгын ашиглалт, засвар шинэчлэлтэд шалгалт хийсэн.

Сүмбэр сумын 2 дугаар баг Баянхошууны эгнээний гэрэлтүүлгийг хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу гарсан аймгийн Засаг даргын захирамж, ХХҮГ-ы дарга, МХГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаатай газар дээр нь танилцах, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх  арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 09 дүгээр сарын 05-наас 15-ныг хүртэлх хугацаанд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэв.

Хяналт шалгалтад төрийн 4, хувийн хэвшлийн 4 нийт эмнэлгийг хамруулан арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдалд зөвлөмж хүргүүлсэн.

Аймгийн Прокурорын газрын хүсэлтээр ШШГГ хорих 425-р ангийн хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийн байдалд гүйцэтгэлийн шалгалт хийсэн.

3 зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 1 ААН-д 3 сая төгрөгөөр төргөх шийтгэл оногдуулж, 1 иргэнд 2600000 төгрөгийг нөхөн олгуулсан.

Батганжир ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу гүний худгийн усны шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргаж хүргүүлсэн.

Цацрагийн хяналтаар аймгийн нэгдсэн эмнэлгийн хүсэлтээр ажлын байрны цацрагийн хэмжилт хийсэн.

Аймгийн цэвэрлэх байгууламжийн бохир уснаас дээж авч хими нян судлалын лаборатори болон Ус цаг уур орчны шинжилгээний төвийн лабораторид хүргүүлсэн.

Сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгийн хүрээнд:

Аймгийн тагнуулын газраас зохион байгуулсан төрийн болон албаны нууцад хамаарах асуудал сэдэвт танхимын сургалтад 17 албан хаагч, Намрын мод тарилтын технологи, арчилгаа сургалтад 1, УЕПГ-аас цахимаар зохион байгуулсан “ ХБАБХТ” хууль зөрчих , зөрчлийн гаралт шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл сэдэвт хэлэлцүүлэгт 1, МХЕГ-ын Дэд бүтцийн газраас Эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудасны ашиглалт сэдвээр онлайн хэлэлцүүлэгт 1 албан хаагч оролцсон.

БОДБХХХэлтсээс: Нэгдсэн эмнэлгийн цацрагтай ажиллагч 3 ажилтанд “Цацрагийн аюулгүй байдал” сэдвээр сургалт хийсэн.

“Нэг өрх-Нэг ажлын байр” арга хэмжээний хүрээнд “Ажил хийх гоё” өдөрлөгт 2 өрхийг оролцуулсан

Хими, нян судлалын лабораторид:

Иргэн аж ахуй нэгжийн хүсэлтээр ирүүлсэн дээж болон Улсын байцаагчийн хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх хяналтын хүрээнд нийт 354 сорьцод 890 үзүүлэлтээр хими, нян судлалын хорио цээрийн шинжилгээг гүйцэтгэн хяналт тавьж, хариуг баталгаажуулсан. Шаардлага хангаагүй 12 сорьц илэрч, холбогдох улсын байцаагч нарт хариуг хүргүүлсэн.

Шинжилгээний 1,119800 төгрөгийн төлбөртэй, 1,479,200 төгрөгийн төлбөргүй шинжилгээ хийж гүйцэтгэсэн.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 09 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ  

October 6, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 08 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

      Дотоод ажлын хүрээнд: Нийт 18 албан бичиг ирүүлснээс хариутай 12 бичиг байна. Үүнээс 5 алба

September 19, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 07 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

Дотоод ажлын хүрээнд: Нийт 11 албан бичиг ирүүлснээс хариутай 5 бичиг байна. Үүнээс 3 албан бичги

September 19, 2022

© 2023 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.