Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 08 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

September 19, 2022 76

      Дотоод ажлын хүрээнд:

Нийт 18 албан бичиг ирүүлснээс хариутай 12 бичиг байна. Үүнээс 5 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа байгаа 7 бичиг байна.

Байгууллагаас нийт 8 албан бичгийг төлөвлөж холбогдох иргэн, ААНБ-д хүргүүлэв.

Иргэн, ААНБ-аас нийт 14 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлснээс шийдвэрлэж хариу өгсөн 5, шийдвэрлэх шатанд байгаа 9 хүсэлт байна. Иргэний гомдол мэдээллийн дагуу 1 газарт төлөвлөгөөт бус шинжилгээтэй хяналт шалгалт хийж, ХХААГ-т бүтээгдэхүүний 1 дээжийг шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүн гараагүй байна.

Тайлант хугацаанд 6 заалттай дүгнэлт 2-ыг гарган ажилласан.

Байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хуудсанд хяналт шалгалтын болон бусад 5 мэдээлэл байршуулсан.

Лабораторийн гадна орчинд тохижилтийн ажил хийж, шарилж, зэрлэг зулгаасан.

        Хяналт шалгалтын хүрээнд:

Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Конторын барилгын зураг төслийг хянаж 1 дүгнэлт гарган хүргүүлсэн.

Манайд өгсөн хүсэлтийн дагуу Шивээговь сумын “ББЖИС” ХХК-ны мал, амьтны эмийн санд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхэдээ 1.16.2 мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн худалдаалалтыг шалгах хяналтын хуудсаар шалгахад 34%-аар дунд эрсдэлтэй үнэлэгдсэн тул зөвлөгөө өгч ажилласан.

Дорнод аймгийн Сэргэлэн сумаас 8 хурган хуц, 3 ухныг ачиж авчирахдаа малыг ялган тэмдэглэл хөтлөж бүртгэл хөтлөөгүй, Малын шилжилт хөдөлгөөн хийхдээ тухай сумын мал эмнэлгийн тасагт бүртгүүлж, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ аваагүй, өсвөр малыг үржилд бойжуулах эрхгүй, хээлтүүлэгчээр ашиглаж, худалдах гэж буй иргэнийг “Зөрчлийн тухай” хуулийн 13.9.2 дах заалтаар буюу 50000 төгрөгөөр торгож, Сүмбэр сумын Засаг даргын захирамжаар 21 хоногийн хязгаарлалтын дэлгэм тогтоосон.

Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 21 объектын мэдээллийг МХБ-ын Портал цахим системд оруулж баталгаажуулсан. 2022.08.25-ны байдлаар нийт 149 объектын мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэл мэдээллийн үйл ажиллагаа үргэлжилж байна.

       Сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгийн хүрээнд:

ЭМГ, ГССҮТ-ийн хамтарсан Осол гэмтэл хүчирхийллээс сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлог, хамтын ажиллагаа сэдэвт сухгалтанд 1 албан хаагч хамрагдсан.

БОДБХХХэлтсээс: Боржигин өв мукейгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу ХАБЭА-н тухай хуулийн зарим ойлголтууд сэдвээр сургалт зохион байгуулсан 7 албан хаагчийг хамруулсан

 

       Хими, нян судлалын лабораторид:

Улсын байцаагчийн хяналт шинжилгээ болон иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтээр ирүүлсэн 25 сорьцонд 103 үзүүлэлтээр хими, нян судлалын хорио цээрийн шинжилгээг гүйцэтгэн хяналт тавьж, хариуг баталгаажуулсан. Шаардлага хангаагүй сорьц илрээгүй.

Шинжилгээний 468500 төгрөгний төлбөртэй, 46900 төгрөгний төлбөргүй шинжилгээ хийж гүйцэтгэсэн.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 09 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ  

October 6, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 08 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

      Дотоод ажлын хүрээнд: Нийт 18 албан бичиг ирүүлснээс хариутай 12 бичиг байна. Үүнээс 5 алба

September 19, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 07 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

Дотоод ажлын хүрээнд: Нийт 11 албан бичиг ирүүлснээс хариутай 5 бичиг байна. Үүнээс 3 албан бичги

September 19, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.