Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 07 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

September 19, 2022 64

Дотоод ажлын хүрээнд:

Нийт 11 албан бичиг ирүүлснээс хариутай 5 бичиг байна. Үүнээс 3 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа байгаа 2 бичиг байна.

Байгууллагаас нийт 5 албан бичгийг төлөвлөж холбогдох иргэн, ААНБ-д хүргүүлэв. Тайлант хугацаанд 26 заалттай улсын байцаагчийн албан шаардлага 3, 10 заалттай дүгнэлт 4-ыг гарган ажилласан. Байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хуудсанд хяналт шалгалтын болон бусад 6 мэдээлэл байршуулсан.

Иргэн, ААНБ-аас нийт 4 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлснээс шийдвэрлэж хариу өгсөн 2, шийдвэрлэх шатанд байгаа 2 хүсэлт байна. Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу 1 хоолны газрын 2 хоолны дээжийг хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад  шаардлагад нийцэж байв. Мөн хүнстэй харьцах гадаргуу, эд зүйлсээс эрүүл зүйн нян судлалын 10 арчдасны шинжилгээ авахад гэдэсний бүлгийн нян илрээгүй.

Хяналт шалгалтын хүрээнд:

  • Аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу соёл, спортын төвийн барилгын ажлын зургийг хянаж 2 заалттай дүгнэлт гарган хүргүүлэв. Боржигон голомт амралтын газрын хүсэлтээр хоолны газарт нь ЗТҮ үзүүлж, 20 заалттай зөвлөмж хүргүүлж, зөвлөгөө өгөв.
  • Аймгийн засаг даргын тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2-р сургуулийн спорт заалны барилгад төлөвлөгөөт бус шалгалт хийж улсын байцаагчийн дүгнэлт гарган хүргүүлсэн.
  • Төлөвлөгөөт бус шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоолны газрын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон байсан бөгөөд уг газар ажлын байранд засвар үйлчилгээ хийж шаардлагад нийцүүлж, зөрчлийг арилгасан тул үйл ажиллагааг нь улсын байцаагчийн  актаар сэргээв.

Сүмбэр сумын 2 дугаар баг Бурхантын эгнээнд өмчлөлийн газар аж ахуй нэгж бетон зуурмагын үйлдвэрлэл явуулсан мэдээллийн дагуу хамтарсан хяналтаар зөрчлийг илрүүлэн шалгаж, зөрчил дутагдлыг арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлж, Сүмбэр сумын Засаг даргад албан мэдэгдэл хүргүүлсэн.

  • Газрын даргын өгсөн үүргийн дагуу Сүмбэр суманд шинээр баригдаж байгаа барилгад төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх шалгалтыг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч нар хамтран хийж зураг төсөлгүй, зөвшөөрөл аваагүй 1 барилгын үйл ажиллагааг түр зогсоосон, 1 барилгын захиалагч иргэнд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.
  • Мал эмнэлгийн газарт хадгалагдаж байгаа ОХУ-д үйлдвэрлэгдсэн 050222 серийн дугаартай 2022 оны 02-р сард үйлдвэрлэгдсэн 2024 оны 2-р сард хугацаа нь дууссах мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 31.1 мян.тунг хяналт тавьж ажиллаж байна. Говьсүмбэр аймгийн хэмжээнд 77 га талбайд тариалахаас 94 га талбайд тариалалт хийж гүйцэтгэл 122.7%-тай байна. Үүнд: тэжээлийн ургамал 42 га талбай, төмс 21 га талбай, хүнсний ногоо 31.1 га талбайд тариалалтанд хяналт тавьж ажиллаж байна.
  • Аймаг, сумын баяр наадмаар үйл ажиллагаандаа эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдөж ажиллах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалт, хугацаанд дотоод хяналт тавьж, хоол хүнсээр дамжих халдвар хордлогоос урьдчилан сэргийлэх тухай 24 заалттай зөвлөмж боловсруулж 77 газарт хүргүүлэв.

МХЕГ-ын даргын баталсан 01/03 тоот удирдамжаар ЭАХХХ, Хүнсний чанар, стандартын хяналт, Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр хамтран аймаг, сумын наадмаар наадмын талбайд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа  эрхэлж байсан 69 газарт урьдчилан сэргийлэх шалгалт хийж давхардсан тоогоор 97 зөрчил илрүүлж, зөрчлийн 85 буюу 88%-ийг газар дээр нь арилгуулж, зөвлөгөө өгөв. Шалгалтын явцад хадгалалтын горим зөрчиж, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй 14кг 64800 төгрөгийн машиндсан махыг газар дээр нь устгаж, мөн хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, зөвшөөрөлгүйгээр гар дээрээс хоол, хүнс худалдаалсан 5 зөрчлийг илрүүлж, таслан зогсоож хоол, хүнстэй холбоотой хордлого халдвараас сэргийлэв. Урьдчилан сэргийлэх шалгалтын дүнг нэгтгэн МХЕГ хүргүүллээ.

  • МХЕГ-аас ирүүлсэн 01/45 дугаартай удирдамжийн хүрээнд 6.25-7.11 -ны өдрүүдэд аймаг, сум, аймгийн бүсийн нийт 4 удаагийн хурдан морины уралдааны явцад хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол бэртлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018” стандартын хэрэгжилтэд холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавин ажилласан. Үүнд нийт хурдан морины уралдаанд нийт давхардсан тоогоор 348 хүүхэд унаж уралдсан бөгөөд хяналтын явцад 7 нас хүрээгүй 1 хүүхэд, хамгаалах хувцас, хэрэгсэл бүрэн өмсөөгүй 10 хүүхэд уралдах гэж байсныг таслан зогсоолоо. Уралдааны явцад 2 хүүхэд мориноос унасан бөгөөд 1 хүүхдийн гар хугарсан гэмтэлтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт, 1 хүүхэд нь хөнгөн бэртэлтэйгээр гэрээр эмчлүүлсэн. 7 хүүхэд мориноос унаснаас 5 хүүхэд мориноос унасан ба хамгаалах хувцас хэрэгслээ бүрэн өмссөн байсан тул биед нь ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй, 2 хүүхэд хөнгөн бэртэл авч холбогдох тусламж үзүүлэх байгууллага болон даатгалын гэрээний дагуу нөхөн олговор авах боломж бололцооны дагуу зөвлөгөө өгч ажилласан.

Сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгийн хүрээнд:

E-mongolia актемийн Төрийн албан хаагчдад мэдээллийн технологи ашиглах ур чадварыг дээшлүүлэх сургалтад 7 албан хаагч, Галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтад 10 албан хаагч хамрагдсан.

БОДБХХХэлтсээс: Байгаль орчны хяналтаар Сүмбэр сумын 1-р багт гаалийн хяналтын бүс, ачил буулгалтын талбайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 9 ААНБ-д “Хог хаягдлаас үүсэх эрсдэл, түүнд тавих төрийн хяналт” сэдвээр цахим сургалтыг зохион байгуулж, сургалтаар дамжуулан Аяганы хонхорын баруун талд үүссэн хогийг хамтран цэвэрлэх чиглэл өгч ажилласан. Өгсөн үүрэг чиглэлийн дагуу ААНБ-ууд үндэсний их баяр наадмын өмнө цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн.

ЭМБХХХэлтсээс: Аймаг, сумын наадам болохтой холбоотойгоор 2 удаагийн сургалт зохион байгуулж, наадмаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх 70 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулав.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 09 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ  

October 6, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 08 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

      Дотоод ажлын хүрээнд: Нийт 18 албан бичиг ирүүлснээс хариутай 12 бичиг байна. Үүнээс 5 алба

September 19, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 07 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

Дотоод ажлын хүрээнд: Нийт 11 албан бичиг ирүүлснээс хариутай 5 бичиг байна. Үүнээс 3 албан бичги

September 19, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.