
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баянтал сумын Талын Илч ОНӨҮГ-ын өвөлжилтийн бэлэн байдал, техник тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт, аюулгүй ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг барилгын техникийн хяналтын улсын байцаагч хийж зөвлөгөө өгч ажиллалаа. Тус газар нь 2022 оны 09 дүгээр сарын 15-наас хэрэглэгчдийг дулаанаар хэвийн ханган ажиллаж байгаа ба өвөлжилтийн бэлэн байдлын хэрэгжилт 88%-тай байна.