
Баянтал, Шивээговь сумдад ил талбай, хүлэмжийн болон өрхийн тариалан эрхлэгч 21 иргэн, аж ахуй нэгжийн талбайд хорио цээрийн үзлэг хийж, пестицид, гербицид хэрэглэсэн эсэхэд газар дээр нь нитратын хэмжээг тодорхойлж, зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн 14 иргэн, аж ахуй нэгжээс хорио цээр, хими, нян судлалын шинжилгээнд 51 дээж авч, шинжилгээ хийгдэж байна. Шинжилгээний хариу гараагүй байна.
Тандалт судалгаа үргэлжилж байна.