Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт хийлээ

September 2, 2022 264

2022 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө МХЕГ-ын даргын баталсан 01/91 тоот удирдамжийг үндэслэн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангагдсан байдалд Боловсролын болон Хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуйн хяналтаар Ерөнхий боловсролын 5 сургууль, СӨБ-ын 6 цэцэрлэг, 3 дотуур байр, тэдгээрийн 6 хоолны газар нийт 20 объектыг хамруулан 1 дүгээр шатны урьдчилан сэргийлэх хяналтыг гүйцэтгэв.

Урьдчилан сэргийлэх хяналтаар нийт сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажил 80-90% тай хангагдсан байсан ба нийт 22 дутагдал илэрсний 50%-ийг газар дээр нь арилгуулж, дутагдлын 50%-ийг арилгуулахаар хугацаатай үүргийг зөвлөмжөөр хүргүүлсэн.

Мөн ковидын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ЭМЯ-аас гаргасан зөвлөмжийг танилцуулж, хэрэгжүүлж ажиллах талаар чиглэл өгсөн, шалгалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт хийлээ

2022 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө МХЕГ-ын даргын баталсан 01/91 тоот удирдамжийг үндэслэн

September 2, 2022

Хүүхдийн бэлгэнд боосон болон лангуугаар худалдаалж байсан хугацаа дууссан 12 нэрийн 435ш, 20 кг бүтээгдэхүүнийг илрүүлж устгууллаа

Хүүхдийн баярыг угтаж, болзошгүй эрсдэлээс  урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-ын даргын баталсан 01

May 27, 2022

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, ДОТООД ХЯНАЛТЫН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд  аймгийн ХАБЭА-н салбар зөвлөл, ХХҮГ, МХГ

April 23, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.