Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, номын сан, архивын барилга байгууламжид радоны хуримтлалын хэмжээг тогтоох зорилгоор хэмжилт хийхэд стандартын шаардлага хангаж байна

July 1, 2022 94

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, номын сан, архивын барилга байгууламжийн өрөө тасалгаа, танхимын агаар дахь радоны хуримтлалын хэмжээг тодорхойлж, хүрээлэн буй орчин болон хүн амын эрүүл мэндэд цацрагийн сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа эсэхийг тогтоох зорилгоор аймгийн төв номын сан, архивын газар, ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 2 дугаар сургууль, 3 дугаар сургууль, 5 дугаар сургууль, 3 дугаар цэцэрлэг, 4 дүгээр цэцэрлэгийн өрөө тасалгаа, танхимын агаар дахь радоны хуримтлалын хэмжээг тодорхойлох хэмжилт хийхэд “Цацрагийн аюулгүйн норм”-ын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг зааснаар бүх төрлийн тусгаарлагдмал хуучин байрны агаар дахь радоны изотопын задралын бүтээгдэхүүнүүдийн эквивалент тэнцвэрт эзлэхүүний идэвхийн зөвшөөрөгдөх хэмжээнээс нь 2-50 дахин бага буюу норм, стандартын шаардлагыг хангаж байв.

Холбоотой мэдээ

“Уяан товог-2022” аймгийн бүсийн хурдан морины уралдааны үед хяналт тавин ажиллаа

Хурдан морины уралдаан 2022 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдөр Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Уяан тово

June 27, 2022

Элсэлтийн ерөнхий шалгалтад хөндлөнгийн хяналт тавин ажиллалаа

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагаа 5 дугаар сургууль дээр 4 өдөр зохион байгуулагдса

June 27, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.