Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 06 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

June 30, 2022 133

Дотоод ажлын хүрээнд:

Нийт 29 албан бичиг ирүүлснээс хариутай 25 бичиг байна. Үүнээс 11 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа байгаа 14 бичиг байна.

Байгууллагаас нийт 29 албан бичгийг төлөвлөж холбогдох иргэн, ААНБ-д хүргүүлэв.

Иргэн, ААНБ-аас нийт 18 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлснээс шийдвэрлэж хариу өгсөн 9, шийдвэрлэх шатанд байгаа 9 хүсэлт байна. Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу 1 хоолны газарт төлөвлөгөөт бус шалгалт хийж эрүүл ахуйн шаардлага хангаагүй тул үйл ажиллагааг нь зогсоож, 2 хоолны дээж, хүнстэй харьцах гадаргуугаас эрүүлзүйн нян судлалын 10 дээж авч шинжилгээнд хамруулав. Шинжилгээний дүнгээр арчдасны 20%-д нь  E.Coli илэрч, хоолны дээж нь физик бохирдолттой гарсан байна. Шинжилгээний дүнд үндэслэн 1 заалттай  дүгнэлт гаргаж,  7 заалт бүхий зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлэв. Хугацаа болоогүй. Сүмбэр сумын 3 дугаар багийн иргэнээс утсаар ирүүлсэн гомдлын дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасагт газрын даргын баталсан удирдамжийг үндэслэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж тус эмнгэлэгт 6 заалт бүхий албан шаардлага, 1 албан тушаалтанд хариуцлага ногдуулах тухай албан тоот хүргүүлсэн, гомдол мэдээлэл хүлээн авч 1 ахуй нэгжид 42260,0 төгрөгний нөхөн төлбөр, 2000,0 төгрөгний торгууль ногдуулж 100% барагдуулсан. 2 газарт төлөвлөгөөт бус шинжилгээтэй хяналт шалгалт хийж, 1 газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, шинжилгээний дүнд үндэслэн 1 газарт 5 заалт бүхий албан шаардлага гаргаж хүргүүлэн, гомдол мэдээллийг хуулийн хугацаанд бүрэн барагдуулсан. Иргэний гомдлын дагуу МХГ-ын даргын 09/11 дугаартай төлөвлөгөөт бус шалгалт хийж, болсон бүтээгдэхүүн дээж авч шинжилгээнд хамруулж 2 заалт бүхий хугацаатай албан шаардлага өгч ажиллаа. Тухай өргөдөл гаргасан иргэнд утсаар мэдээлэл өгсөн.

2020-2022 оны 3 дугаар сарын байдлаар МХБ-ын хэмжээнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн бадлыг хангуулах чиглэлээр хийсэн ажлыг үнэлэх үнэлгээг хийж Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн.

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчилж байгаатай хобогдуулан МХЕГ-н хариуцсан ахлахад 3 заалт нэмүүлэх санал хүргүүлсэн.

Тайлант хугацаанд нийт 13 зөрчил илэрч, зөрчлийг арилгуулахаар 37 заалттай улсын байцаагчийн албан шаардлага 10, 15 заалттай дүгнэлт 8, 17 заалттай 2 зөвлөмж, 1 заалт бүхий акт 1-ыг гарган ажилласан.

Igov.mn цахим системд нийт 1 иргэний бүртгэлийг хамруулсан.

Байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хуудсанд хяналт шалгалтын болон бусад 4 мэдээлэл байршуулсан.

Байгууллагын дэргэдэх залуучуудын зөвлөлөөс Мэргэжлийн хяналтын ажилтаны баярын өдрийг тохиолдуулан байгууллагын албан хаагчидын дунд монгол бичгийн сайхан бичигтэн тодруулан, “Хувь хүний манлайлал” сэдэв сургалтыг хийсэн.

Хяналт шалгалтын хүрээнд:

Аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Ахмадын өргөөний барилгын ажлын зургийг хянаж 1 заалттай дүгнэлт гарган хүргүүлэв.

МХЕГ-ын даргын баталсан 01/03 тоот удирдамжаар хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулж байгаа Сүмбэр гардан цэцэрлэгт хүрээлэнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа  эрхэлж байсан 4 газарт урьдчилан сэргийлэх хяналт хийж давхардсан тоогоор 11 зөрчил илрүүлж зөрчлийг газар дээр нь 100% арилгуулж, зөвлөгөө өгч хүүхдийг хоол, хүнстэй холбоотой хордлогод өртөх эрсдэлээс сэргийлэв. Мөн уг шалгалтын хүрээнд хоолны газруудаас авсан эрүүлзүйн нян судлалын шинжилгээний дүнг үндэслэн 6 газарт 12 заалттай дүгнэлт гарган хүргүүлж, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн угаалга халдваргүйтгэлийг зааврын дагуу чанартай гүйцэтгэх талаар зөвлөгөө өгөв. Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн 14 заалт бүхий албан шаардлагыг 3 газарт хүргүүлж, хэрэгжилт 86% байна. Урьдчилан сэргийлэх хяналтын танилцуулгыг боловсруулж МХЕГ-т mail хаягаар хүрүүлсэн.

МХЕГ-ын дэд даргын баталсан хяналт шинжилгээ хийх тухай 01/44 тоот удирдамжаар хөрсний дээжийг шинжилгээнд хамруулсан дүнг үндэслэн Сүмбэр СЗДТГ 2 заалттай дүгнэлт гарган хүргүүлэв.

Ундны усны чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийх тухай МХЕГ-ын тэргүүн дэд даргын баталсан 01/17 тоот удирдамжийн дагуу шинжилгээнд хамруулсан усны дээжийн лабораторийн дүнг үндэслэн 3 заалт бүхий дүгнэлтийг 3 газарт гаргав.

Аймгийн Прокуророос ирсэн хүсэлтийн дагуу ШШГГ-ын 425-р нээлттэй хорих ангийн харьяа цагдан хорих байранд шалгалт хийж 4 заалт бүхий дүгнэлтийг гаргаж хүргүүллээ.

Нэг хоолны газрын хүсэлтээр ЗТҮ үзүүлж, ЗТҮ-ний явцад илэрсэн дутагдлыг арилгуулах 6 заалт бүхий зөвлөмж хүргүүлж ажиллаа.

Хууль тогтоомжийн шийдвэрийн хэрэгжилт, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт болон Шадар сайдын гэрээний биелэлтүүдийн хяналтын чиглэлд холбогдох 6 заалтын хэрэгжилтийг гарган хүргүүлсэн.

МХЕГ-ын 2022 оны 01/03 тоот удирдамжийн дагуу нийтийг хамарсан хүүхдийн баярын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний 16 объектод урьдчилан сэргийлэх шалгалтыг гүйцэтгэв. Шалгалтын явцад нийт 69 зөрчил илрүүлж, 56 буюу 81%-г газар дээр нь арилгуулж, 3 газарт 13 заалт бүхий албан шаардлага, хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын талаарх 6 заалт бүхий 1 төрлийн зөвлөмжийг 9 газарт хүргүүлсэн. Хяналтын явцад хадгалах болон хэрэглэх хугацаа хэтэрсэн, хадгалалтын горим зөрчсөн, 71ш, 31кг, 439646 төгрөгний бүтээгдэхүүнийг аж ахуй нэгж иргэний дотоод хяналтаар газар дээр нь устгаж, 7кг, 150л, 148ш, 1106600 төгрөгний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авхуулсан.

Буян –Ундарга клиник эмнэлгийн хүсэлтээр төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж 10 заалт бүхий албан шаардлага хүргүүлсэн.

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагаа 5 дугаар сургууль дээр 4 өдөр зохион байгуулагдсан. Шалгалтад нийт давхардсан тоогоор 670 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлсэнээс 630 шалгуулагч хамрагдаж 1 шалгуулагч хоцорсон, 39 шалгуулагч ямар нэгэн шалтгаангүйгээр шалгалтад хамрагдаагүй байна. Шалгалтад комиссын 3 гишүүн, 5 зохион байгуулагч багш, 18 хянагч багш, 4 цагдаа, 2 эмч хамтран ажилласан бөгөөд шалгалтын явцад зөрчил илрээгүй заавар журмын дагуу явагдаж дууслаа.

МХЕГ-ын 02/09 дугаартай удирдамжаар мал, амьтны эмийн сангийн үйл ажиллагаа явуулах хүсэлт өгсөн “Цант боржигон” ХХК-д зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд 1.16.2 кодтой мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн худалдаалалтыг шалгах хяналтын хуудсаар шалгахад 15.9 %-р бага эрсдэлтэй үнэлэгдэж 11 заалт бүхий зөвлөмж өгч, дүгнэлт гаргахаар бэлтгэж байна.

Мал эмнэлгийн газарт хадгалагдаж байгаа ОХУ-д үйлдвэрлэгдсэн 050222 серийн дугаартай 2022 оны 02-р сард үйлдвэрлэгдсэн 2024 оны 2-р сард хугацаа нь дууссах мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 31.1 мян.тунд хяналт тавьж ажиллаж байна.

Тагнуул, Цагдаагийн хэлтэстэй хамтарч аймагт мал төхөөрөх үйл ажиллагаа явуулдаг 5 газарт МХЕГ-ын 01/82 дугаартай удирдамжаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж ажиллав.

2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Аймгийн Прокурорын газартай хамтарч хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, суурин газрын ойролцоох орчны эрүүл ахуйн шаардлагыг хангаж буйд гэнэтийн байдлаар шалгалтыг хийж илэрсэн зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгахаар Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар ажиллаж, зориулалтын бус газруудын хур хог хаягдлыг цэвэрлэж зайлуулах, малын хаягдал сэг зэмийг цуглуулж, түрж булах, арга хэмжээ авч хэрэгжүүлэх, халдваргүйжүүлэн булж устгах, ажлыг богино хугацаанд түргэн шуурхай зохион байгуулах талаар хугацаатай албан шаардлага өгч ажилласан.

МХЕГ-аас ирүүлсэн 01/51 удирдамжийн хүрээнд Сүмбэр суманд шинээр баригдаж байгаа барилга, байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтад барилга угсралтын ажил нь эхэлсэн 2 обьектыг хамруулж, зөрчил дутагдлыг арилгуулахаар тус тус хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Аймгийн Прокурорын газартай хамтарсан удирдамжаар “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, суурин газрын ойролцоох орчны эрүүл ахуйн шаардлагыг хангаж байгаа эсэх”-д хийгдэж байгаа шалгалтад оролцон хийж байна.

Нам даралтын зуухнаас гарч буй хаягдал үнсэн сангийн дээжийг цацрагийн шинжилгээнд хамруулах хяналт шинжилгээний дагуу шинжилгээний дүнг үндэслэн 1 аж ахуй нэгжид 1 дүгнэлт гарган хүргүүлсэн.

Шивээговь сумын ЭМТ-ийн нягтлан бодогч Б, эмч Э болон ЕБ-ын 3-р сургуулийн нятлан бодогч А нар нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс зохион байгуулсан сургалтад хамрагдахаар Шивээговь сумаас, Сүмбэр сум руу явж байх замдаа зам тээврийн осолд орсон гэх үйлдвэрлэлийн ослын актыг хянан баталгаажуулсан.

Аймгийн ЗДТГ, ОБГ-ын хүсэлтийн дагуу барилгын төлөв байдлын тус бүр 2 дүгнэлт гарган хүргүүлсэн.

Сүмбэр сумын 2 дугаар баг бичил цэцэрлэгийн тохижилтын ажлын хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллав.

Комиссын үзлэгээр: Баримт бичгийн бүрдэл дутуу, зураг төслөөс зөрчсөн ажлыг автор, ерөнхий захиалагч нарын зөвшөөрөл авах. Дугуйн замыг дахин 2 үе давхарлан будах. Замын далангийн том чулуу хогийг цэвэрлэх үүрэг даалгавар өгч үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авах санал гаргав.

Сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгийн хүрээнд:

Төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах чиглэлээр Удирдлагын академаас зохион байгуулсан богино хугацааны сургалтад 1 албан хаагч хамрагдсан.

Төрийн албаны зөвлөлийн 3 удаагийн 4:7:11 сургалтад 20 албаг хаагч, Хувь хүний хөгжлийн институтаас зохион байгуулсан Ухаалаг харилцаа амжилтын эхлэл сургалтад 10 албан хаагч хамрагдсан.

ЭМБХХХэлтсээс Улсын их баяр наадмын үйл ажиллагааг угтан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн оролцоотойгоор иргэдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй хэрэглээний талаар зөвлөмж, сэрэмжлүүлгийг зураг хэлбэрээр сурталчилан таниулах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зорилгоор “Хамтдаа сэргийлье” ханын зургийн уралдааныг зохион байгуулж байна.

БОДБХХХэлтсээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд сүүлийн таван жилд үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэн ААНБ-д ХАБ-ыг хангуулах, үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцлийг тогтоох, урьдчилан сэргийлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр мэрэгжлийн хяналтын газраас улсын хэмжээнд сүүлийн таван жилд гарсан үйлдвэрлэлийн осолд хийсэн дүн шинжилгээ, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийв.

Хүүхдэд ээлтэй орчин сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан дээрх хэлэлцүүлэгт ГБХЗХГ, Цагдаагийн хэлтэс, Ус-Ду, Цахилгаан түгээх, БШУГ, БӨХ, Шивээговь, Сүмбэр, Баянтал сумдууд оролцсон.

Аймгийн Засаг даргаас ирүүлсэн чиглэлийн дагуу Хүүхдэд ээлтэй орчин арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Хүүхдүүдийн оролцоотойгоор хүүхдэд учруулж болох аюул, эрсдэлийг тодорхойлох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Миний мэдэрч буй орчин” сэдэвт эсээ бичлэг, гэрэл зургийн уралдаан явуулав. Эсээ бичлэгийн уралдаанд 10 хүүхэд, фото зургийн уралдаанд 4 хүүхэд оролцож тус бүр 3 байр шалгаруулж, 6 сарын 1-ний өдрийн аймгийн баярын арга хэмжээний үеэр гардуулсан. Шагналын зардлыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зардлаас гаргасан.
  • Хүүхдийн орчны аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдийг болзошгүй осол, гэмтэл, бусад эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тоглоомын талбай” хамтарсан хэсэгчилсэн арга хэмжээг Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын төвийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчин, цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд олноор цугладаг бусад олон нийтийн газруудад байрлалтай 35 тоглоомын талбай болон тоглоом бүхий цэгийн нийт 185 тоглоом тэдгээрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, арчилгаа, хаягжилт, санамж сэрэмжлүүлэг, эвдрэл гэмтэл, MNS-6751:2019 стандартын  шаардлагын дагуу үзлэг, шалгалт хийсэн.
  • Хүүхдийн орчин дахь эрсдэлийг бууруулах арга хэмжээниий санал солилцож, зөрчил дутагдлыг арилгуулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор Сумдын Засаг дарга нар, ус дулаан, цахилгаанаар хангагч байгууллагууд, хот тохижилтын газрууд, боловсрол, хүүхдийн төлөө байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр гарсан саналуудыг нэгтгэж холбогдох газруудад хүргүүлэх, хийгдсэн хяналт шалгалтуудаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох газруудад чиглэл хүргүүлсэн.

Хими, нян судлалын лабораторид:

Улсын байцаагчийн хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх хяналтаар 169 сорьц, иргэн аж ахуй нэгжийн хүсэлтээр ирүүлсэн 32 нийт 206 сорьцонд 589 үзүүлэлтээр хими, нян судлалын хорио цээрийн шинжилгээг гүйцэтгэн хяналт тавьж, хариуг баталгаажуулсан. Шаардлага хангаагүй 14 сорьц илэрч, холбоглдох улсын байцаагч нарт хариуг хүргүүлсэн.

Шинжилгээний 168200 төгрөгний төлбөртэй, 1410800 төгрөгний төлбөргүй шинжилгээ хийж гүйцэтгэсэн.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 09 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ  

October 6, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 08 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

      Дотоод ажлын хүрээнд: Нийт 18 албан бичиг ирүүлснээс хариутай 12 бичиг байна. Үүнээс 5 алба

September 19, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 07 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

Дотоод ажлын хүрээнд: Нийт 11 албан бичиг ирүүлснээс хариутай 5 бичиг байна. Үүнээс 3 албан бичги

September 19, 2022

© 2023 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.