Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 05 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

June 30, 2022 31

Дотоод ажлын хүрээнд:

Нийт 53 албан бичиг ирүүлснээс хариутай 37 бичиг байна. Үүнээс 15 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа байгаа 19 бичиг байна.

Байгууллагаас нийт 44 албан бичгийг төлөвлөж холбогдох иргэн, ААНБ-д хүргүүлэв.

Иргэн, ААНБ-аас нийт 17 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлснээс шийдвэрлэж хариу өгсөн 9, шийдвэрлэх шатанд байгаа 8 хүсэлт байна. Иргэний гомдлын дагуу Сүмбэр сумын 2-р баг чойрын гудамжийн 115 тоот оршин суугч Г.Алтанбаатар нь өрхийн үйлдвэрлэлд 3 гахай, 15 тахиа тэжээдэг юм байна. Гахайн аж ахуйн төв суурьшлын бүсээс гаргах тухай зөвлөмж өгч, тухай гахай, тахиа байсан орчинг, мал эмнэлгийн газраар ариутгал халдваргүйтгэлт хамруулхаар тохирлоо.

8-р байрны 1-р орцны 02 тоот байрлах цайны газраас бүтээгдэхүүний дээж авч шинжилгээнд хамруулахад, e-coli илэрсэн тул дүгнэлт гаргаж, үйл ажиллагааг зогсоох акт үйлдсэн.

Тайлант хугацаанд нийт 10 зөрчил илэрч, зөрчлийг арилгуулахаар 2 заалттай улсын байцаагчийн албан шаардлага 1, 13 заалттай дүгнэлт 4, 44 заалттай 3 зөвлөмж, 1 заалт бүхий акт 1-ыг гарган ажилласан.

Igov.mn цахим системд нийт 2 иргэний бүртгэлийг хамруулсан.

Бүтээгдэхүүнд шинжилгээ хийх гэрээг 4 газартай байгуулсан

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй орчин” арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд хүүхдүүдээр өөрсдөөр нь орчны аюул, эрсдэлийг тодорхойлох зорилгоор эсээ бичлэг, гэрэл зургийн уралдаан зарлаад байна. Тус уралдааныг сурталчилах, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхээр 2 төрлийн зурагт хуудас, 1 видео шторк хийж олон нийтийн сүлжээгээр сурталчилсан.

Байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хуудсанд хяналт шалгалтын болон бусад 8 мэдээлэл байршуулсан.

Хяналт шалгалтын хүрээнд:

Иргэний хүсэлтийн дагуу хэрчсэн гурилын 3 цехэд ЭАХХХ, Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр хамтран урьдчилсан хяналтыг  хийж, илэрсэн дутагдал арилгуулах 7 заалт бүхий зөвлөмж хүргүүлсэн, хугацаа болоогүй.

МХЕГ-ын даргын баталсан 01/03 тоот удирдамжаар хүүхдийн баяр болж байгаатай холбоотойгоор худалдаа үйлчилгээний 23 газрын худалдаалж байгаа хүүхдийн бэлэг болон хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийв. Хяналтын явцад хаяг шошгын зөрчилтэй 16 нэрийн 345ш бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж, хүүхдийн бэлгэнд боосон болон лангуугаар худалдаалж байсан хугацаа дууссан 12 нэрийн 435ш, 20 кг бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгжийн дотоод  хяналтан доор  хүнсний хэрэгцээнээс хасч устгуулан, хүүхдийг хоол, хүнстэй холбоотой хордлогод өртөх эрсдэлээс сэргийлэв. Хяналт үргэлжилж байна

Мөн хоол, хүнсний чанар, аюулгүй байдал, хадгалалт хугацаанд дотоод хяналтыг тогтмол хэрэгжүүлж, хоол хүнсний шалтгаантай хордлого халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж боловсруулж хоол үйлдвэрлэл эрхлэгч 8 газарт хүргүүлэв.

МХЕГ-ын дэд даргын баталсан хяналт шинжилгээ хийх тухай 01/44 тоот удирдамжаар нийтийн эзэмшлийн болон хүүхдийн тоглоомын талбайн орчны 5 цэгээс хөрсний дээж авч нян судлалын шинжилгээнд хамруулав. Шинжилгээний хариу гараагүй.

Ундны усны чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийх тухай МХЕГ-ын тэргүүн дэд даргын баталсан 01/17 тоот удирдамжийн дагуу төвлөрсөн болон төвлөрсөн бус эх үүсвэр, гүний худаг, ус түгээх байр,  хэрэглэгчийн цэгийн 19 цэгийн усыг шинжилгээнд хамруулав. Шинжилгээний дүнгээр усны дээжийн 58% нь  “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900: 2018” стандартад заасан шаардлагад нийцэж байна. Усны дээжийн 8 буюу 42% шинжилгээний хариу гараагүй байна. Мөн хяналт шинжилгээний явцад илэрсэн зөрчлийг үндэслэн 1 газарт 4 заалт бүхий албан шаардлага хүргүүлэв. Хугацаа болоогүй

Монгол сакура-Буйлс цэцэглэх хавар арга хэмжээний хүрээнд хоол, хүнс үйлдвэрлэлийн худалдаа үйлчилгээ эрхлэх 10 газарт удирдамж зөвлөмж боловсруулан хүргүүлж, тус арга хэмжээний үед уг газруудын хоол, хүнс боловсруулах, хадгалах, түгээх үйл ажиллагаанд  зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллав.

МХЕГ-ын 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 02/08 дугаартай удирдамжийн дагуу “ДЭОР” ХХК-д мал эмнэлгийн нэгжийн аж үйлчилгээ явуулхаар хүсэлт гаргасаны дагуу 1.16.2 Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн худалдаалалтыг шалгах хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

   Мал эмнэлгийн газарт хадгалагдаж байгаа ОХУ-д үйлдвэрлэгдсэн 050222 серийн дугаартай 2022 оны 02-р сард үйлдвэрлэгдсэн 2024 оны 2-р сард хугацаа нь дууссах мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 31.1 мян.тунг  хяналт тавьж ажиллаж байна.

МХЕГ-аас ирүүлсэн удирдамжийн хүрээнд МСҮТ, Насан туршийн боловсролын үйл ажиллагаанд тандалт судалгаа хийлээ.  Тандалтаар нийт 12 зөрчил илрүүлэн 4 зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллаж байна. Тандалт судалгаа бичиг баримт боловсруулах шатандаа үргэлжилж байна.

Мэдээллийн дагуу Сансар зочид буудалд эмчилгээний энергийн бариа засал хийж байсан 2 иргэний үил ажиллагаанд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт хийсэн. Урьдчилан сэргийлэх хяналтаар тус иргэдийн ашиглаж буй аппарат нь эмчилгээний зориулалтаар болох эсэх талаар зөвшөөрөгдсөн баримт бичиггүй байсан тул үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан.

Аймгийн Прокуророос ирүүлсэн удирдамжийн хүрээнд Хүүхдэд ээлтэй орчин, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа байдалд Ерөнхий боловсролын 1,2,5-р сургуулиудад хяналт шалгалт хийсэн бөгөөд шалгалт үргэлжилж байна.

Аймгийн Цагдаагийн хэлтсийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан.

Аймгийн ЭМГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Төрөх эмнэлэг, өөрийн албан конторын барилгад төлөвлөгөөт бус шалгалт хийж улсын байцаагчийн дүгнэлт гарган хүргүүлсэн.

МХЕГ-н даргын баталсан урьдчилан сэргийлэх 01/51 тоот удирдамжийн дагуу шинээр барилга угсралтын ажил эхлүүлсэн иргэн С.Гансүхийн барилгад шалгалт хийж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй угсралын ажил эхэлсэн байх тул улсын байцаагчийн актаар түр зогсоож арга хэмжээ авч ажиллалаа.

МХЕГ-аас ирүүлсэн нийтийн орон сууц, олон нийтийн барилга дахь лифтний ашиглалт, аюулгүй байдалд хяналт шалгалт хийх чиглэлийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүн зөөврийн зориулалт бүхий 3 лифтэнд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар зөрчил дутагдал илрээгүй.

Сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгийн хүрээнд:

Эцэг эхийн зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ГБХЗХГ-тай хамтран Хүүхэд хамгааллын бодлого сэдэвт сургалтыг байгууллагын ажилтан албан хаагчдад зохион байгуулж 17 албан хаагч хамрагдав. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газраас зохион байгуулдаг мэдээллийн цагаар “Цар тахлын дараах би, бид” сэдэвт мэдээлэлд 14 албан хаагч хамрагдсан.

Монгол улсын эрчим хүчний зохицуулах хорооноос зохион байгуулсан Байгальд ээлтэй эрчим хүчний алдалгүй барилга байгууламж сэдэвт зүүн бүсийн сургалтад 1 албан хаагч, Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулсан Шинэ байцаагч цахим сургалтанд 3 албан хаагч, Хүүхдийн баярын хяналт шалгалт хийхэд чиглэл хүргүүлэх тухай цахим сургалтад 4 албан хаагч хамрагдсан. Төрийн албаны зөвлөлийн 2 удаагийн 4:7:11 сургалтад 19 албаг хаагч хамрагдсан.

БОДБХХХэлтсээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд

-Мэрэгжлийн хяналтын газраас улсын хэмжээнд сүүлийн таван жилд гарсан үйлдвэрлэлийн осолд хийсэн дүн шинжилгээ, анхаарах асуудлаар зохион байгуулсан хэлэлцүүлэгт 5 ААНБ оролцож үйлдвэрлэлийн осолд хийсэн дүн шинжилгээ, ослоос урьдчилан сэргийлэхээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцсон байна.

-ХАБЭА-н сарын аяны хүрээнд Сүмбэр сумын 2 сургуулийн нийт 67 сурагчдад ХЭАТХ-ийн тухай ерөнхий ойлголт сэдвээр сургалт зохион байгуулсан.

ААН-ийн хүсэлтээр Боржигин чуулгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй Хөшиг уул ХХК-ийн ажилтнуудад Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, нийтлэг зөрчил дутагдал, анхаарах асуудал сэдвээр сургалт зохион байгуулж 21 ажилтныг, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга сэдэвт сургалтыг Нийгмийн даатгалын хэлтсийн 9 ажилтанд тус тус хийв.

ЭМБХХХэлтсээс ХХААГ-тай хамтран зохион байгуулсан “Үсчин, гоо сайхан эрхлэгчдэд холбогдох стандарт, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, эрүүл ахуйн нөхцөл халдвар хамгааллын дэглэм” сэдвээр сургалтад 34 газар хамрагдав. Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шивээговь, Баянтал сумын эрүүл мэндийн төвүүдэд Эмнэлгийн яаралтай тусламж, хяналт шалгалтаар илэрч буй зөрчлүүд сэдвээр салбарын сургалт зохион байгуулж 18 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамруулав. Сургалтын явцад 2 төрлийн 34 ширхэг гарын авлага тараасан байна.

Хими, нян судлалын лабораторид:

Улсын байцаагчийн хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх хяналтаар болон аж ахуй нэгж байгууллага, иргэний хүсэлтээр ирүүлсэн 162 сорьцонд 575 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг гүйцэтгэхэд хяналт тавьж, хариуг баталгаажуулсан. Шаардлага хангаагүй 4 сорьц илэрч, холбоглдох улсын байцаагч нарт хариуг хүргүүлсэн

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 06 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

Дотоод ажлын хүрээнд: Нийт 29 албан бичиг ирүүлснээс хариутай 25 бичиг байна. Үүнээс 11 албан бичги

June 30, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 05 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

Дотоод ажлын хүрээнд: Нийт 53 албан бичиг ирүүлснээс хариутай 37 бичиг байна. Үүнээс 15 албан бичги

June 30, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээ

Байгууллагын нийт 20 албан хаагчаас коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх I,II тунд албан хаа

May 10, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.