“Уяан товог-2022” аймгийн бүсийн хурдан морины уралдааны үед хяналт тавин ажиллаа

June 27, 2022 340

Хурдан морины уралдаан 2022 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдөр Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Уяан товогт зохион байгуулагдсан ба уралдааны явцад хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол бэртлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018” стандартын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаа.

Хурдан морины уралдаанд Монгол 6, сонгомол 3 насны нийт 223 морийг 81 хүүхэд унаж уралдсан бөгөөд хяналтын явцад 7 нас хүрээгүй 1 хүүхэд, хамгаалах хувцас, хэрэгсэл бүрэн өмсөөгүй 2 хүүхэд уралдах гэж байсныг таслан зогсоолоо.

Уралдааны үед 3 хүүхэд мориноос унасан ба хамгаалах хувцас хэрэгслээ бүрэн өмссөн байсан тул биед нь ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй болно.

Холбоотой мэдээ

“Уяан товог-2022” аймгийн бүсийн хурдан морины уралдааны үед хяналт тавин ажиллаа

Хурдан морины уралдаан 2022 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдөр Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Уяан тово

June 27, 2022

Элсэлтийн ерөнхий шалгалтад хөндлөнгийн хяналт тавин ажиллалаа

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагаа 5 дугаар сургууль дээр 4 өдөр зохион байгуулагдса

June 27, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.