
“Илчит сансар” ХХК-ийн халаалтын зуухнаас гарч байгаа хаягдал үнсний дээжийг Цацрагийн хяналтын лабораторид радийн эквивалентийн нийлбэр идэвх тодорхойлох шинжилгээнд хамруулахад шинжилгээний дүнгээр 97 Бк/кг үзүүлэлттэй гарсан ба энэ нь барилгын материал үйлдвэрлэх шаардлагыг хангаж байна.