“МИНИЙ МЭДЭХ ОРЧИН” СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГ, ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД ШИЛДЭГЭЭР ШАЛГАРСАН ХҮҮХДҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

June 1, 2022 305

     Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөгжих, суралцах боломж нөхцөлийг бүрдүүлэх, сургуулийн орчин, олон нийтийн гудамж, зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, үзвэр үйлчилгээний газар дахь эрсдэлийг хүүхдүүдийн оролцоотойгоор тодорхойлох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Миний мэдэх орчин” сэдэвт эсээ бичлэг, гэрэл зургийн уралдаан зарласан.

     Эсээ бичлэгийн уралдааны 1 дүгээр байранд ЕБ-ын 1-р сургуулийн 11в ангийн сурагч Б.Эмүжин, 2 дугаар байранд ЕБ-ын лаборатори 5-р сургуулийн 10а ангийн сурагч Ө.Мөнгөнзул, 3 дугаар байранд ЕБ-ын лаборатори 5-р сургуулийн 11б ангийн сурагч М.Буянцацрал, Гэрэл зургийн уралдааны 1 дүгээр байранд ЕБ-ын лаборатори 5-р сургуулийн 6в ангийн сурагч Б.Баяржавхлан, 2 дугаар байранд ЕБ-ын 1-р сургуулийн 6а ангийн сурагч М.Занабазар, 3 дугаар байранд ЕБ-ын лаборатори 5-р сургуулийн 7в ангийн сурагч Б.Билгүүн нар шалгарч аймгийн баярын арга хэмжээний үеэр шагнаж, урамшууллаа.

     Уралдаанд оролцож эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан хүүхэд, багачууддаа баярлалаа.

 

Холбоотой мэдээ

“Хог хаягдлаас үүсэх эрсдэл, түүнд тавих төрийн хяналт” сэдэвт сургалт зохион байгуулав

Байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын

July 6, 2022

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаа хангалттай сайн байна

МХЕГ-аас ирүүлсэн удирдамжаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Насан туршийн боловсролын төвийн

June 17, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.