Хүүхдийн бэлгэнд боосон болон лангуугаар худалдаалж байсан хугацаа дууссан 12 нэрийн 435ш, 20 кг бүтээгдэхүүнийг илрүүлж устгууллаа

May 27, 2022 369

Хүүхдийн баярыг угтаж, болзошгүй эрсдэлээс  урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-ын даргын баталсан 01/03 тоот удирдамжийн хүрээнд Сүмбэр сумын худалдаа үйлчилгээний газруудад худалдаалж байгаа хүүхдийн бэлэг болон хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийв.

Хяналтын явцад хаяг шошгоны зөрчилтэй 16 нэрийн 345ш бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж, хүүхдийн бэлгэнд боосон болон лангуугаар худалдаалж байсан хугацаа дууссан 12 нэрийн 435ш, 20 кг бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгжийн дотоод хяналтан дор устгуулж, хоол, хүнстэй холбоотой хордлогод өртөх эрсдэлээс урьдчилан сэргийллээ. Хяналт үргэлжилж байна.

Иргэд та бүхэн хүүхдийн бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо хадгалах, хэрэглэх хугацаа, чанар аюулгүй байдлыг шалгаж  авахыг Зөвлөж байна.

Холбоотой мэдээ

Хүүхдийн бэлгэнд боосон болон лангуугаар худалдаалж байсан хугацаа дууссан 12 нэрийн 435ш, 20 кг бүтээгдэхүүнийг илрүүлж устгууллаа

Хүүхдийн баярыг угтаж, болзошгүй эрсдэлээс  урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-ын даргын баталсан 01

May 27, 2022

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, ДОТООД ХЯНАЛТЫН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд  аймгийн ХАБЭА-н салбар зөвлөл, ХХҮГ, МХГ

April 23, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.