
Орон нутагт шинээр баригдаж буй Боржигин чуулгын барилгын ажлыг гүйцэтгэгч Хөшиг уул ХХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу барилгын салбарын болон заавал мөрдөх хууль тогтоомжийн талаар түүнчлэн хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулах, байгууллагын дотоод хяналтыг төлөвшүүлэх зорилгоор мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.
Сургалтад тус компанийн удирдах болон гүйцэтгэх нийт 21 ажилтан хамрагдаж Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон үйл ажиллагаандаа мөрдвөл зохих дүрэм, журмын талаарх эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлж, тулгамдсан асуудлын талаар харилцан ярилцаж зөвлөгөө авч, хамтран ажиллахаа илэрхийлэв.