Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээ

May 10, 2022 67

Байгууллагын нийт 20 албан хаагчаас коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх I,II тунд албан хаагчид бүрэн хамрагдсан, III тунд 17 албан хаагч хамрагдсан, IV тунд 2 албан хаагч хамрагдсан. Үүнд: 2 албан хаагч ковидын халдвар авсан, вакцинд хамрагдах хугацаа болоогүй. 1 албан хаагч эрүүл мэндийн улмаас вакцин хийлгээгүй байна.

Дотоод ажлын хүрээнд:

Нийт 46 албан бичиг ирүүлснээс хариутай 22 бичиг байна. Үүнээс 7 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа байгаа 15 бичиг байна.

Байгууллагаас нийт 25 албан бичгийг төлөвлөж холбогдох иргэн, ААНБ-д хүргүүлэв.

Иргэн, ААНБ-аас нийт 17 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлснээс шийдвэрлэж хариу өгсөн 8, шийдвэрлэх шатанд байгаа 9 хүсэлт байна. Гомдол мэдээллийн дагуу 15 газраас хүнсний чанар, аюулгүйн шаардлага хангаагүй 3 нэр төрлийн 5 кг, 112 ш 618026 төгрөгийн түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгжийн дотоод хяналтаар газар дээр нь устгуулж, хадгалалтын хугацаа хэтэрсэн 8 нэр төрлийн 1044ш 3786763 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг актаар хураан авч орон тооны бус зөвлөлд албан тоотоор шилжүүлж, шийдвэр гаргуулав.

Тайлант хугацаанд нийт 9 зөрчил илэрч, зөрчлийг арилгуулахаар 63 заалттай улсын байцаагчийн албан шаардлага 4, 22 заалттай дүгнэлт 6, 28 заалттай 2 зөвлөмж, 1 заалт бүхий акт 1-ыг гарган ажилласан.

Igov.mn цахим системд нийт 2 иргэний бүртгэлийг хамруулж, ТБШ-ын мэдээллийг 2 удаа цахим сайтад байршуулж сурталчилсан.  Нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт хийж, 1 аж ахуй нэгж үүрэг өгч ажиллав.

Хүүхдийн эрх, хамгаалал аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөний хүрээнд 3 ажлын санлын аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн. Мөн хуваарьт хугацаандаа Сүмбэр гарден-ы усан оргилуураас урагш хэсгийн хог хаягдлын цэвэрлэж, зайлуулан аймгийн “Хоггүй Сүмбэр” фэйсбүүк группд байршуулан ажилласан.

Хяналт шалгалтын хүрээнд:

ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалтад хөндлөнгийн хяналт тавин ажилласан. Нийт 226 шалгуулагч шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэнээс 30 шалгуулагч хамрагдаагүй шалгалтын ирц 83,1%-тай заавар журмын дагуу зөрчилгүй явагдсан.

Цахимд байршуулсан зар мэдээллийн дагуу зориулалтын бус газар хүнсний болон түргэн гэмтэх бүтээгдэхүүн худалдаалж байсан иргэнд холбогдох хууль дүрэм журам танилцуулж, шаардлага хангаагүй орчин нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй байх, цахимд  байршуулсан зарыг устгах талаар мэдэгдэж, зөрчлийг таслан зогсоов . Хяналтын явцад чавганаас дээж авч шинжилгээнд хамруулахад шинжилсэн үзүүлэлтийн хүрээнд хүнсний чанар, аюулгүйн шаардлага хангаж байв.

Олон улсын мэдээллийн Инфосан сүлжээгээр Kinder Surprise, Kinder Happy Moment, Kinder Mini Egg зэрэг шоколадан бүтээгдэхүүн Salmonella Typhimirium нянгаар халдварлагдсан байж болзошгүй тохиолдол Их Британи, Бельги, Франц, Герман зэрэг найман улсад бүртгэгдээд мэдээлэгдсэний дагуу МХЕГ-ын дэд даргын баталсан 01/50 тоот удирдамжаар “ Киндер” нэрийн бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийж 53 объектыг хамруулав. Тандалт судалгаанд хамрагдсан худалдааны газрын 24 буюу 45%-д нь “ Киндер” нэрийн 9 төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байв. Тандалтаар Бельги улсын Арлон хотын Ferrero Ardennes үйлдвэрт үйлдвэрлэгдсэн “Киндер” нэрийн бүтээгдэхүүн манай аймгийн худалдааны сүлжээнд худалдаалагдаагүй байв. Тандалт судалгааны дүнг МХЕГ хүргүүлсэн.

Иргэний хүсэлтийн дагуу мах, махан бүтээгдэхүүний 2 цехэд Эрүүл ахуй, Мал эмнэлгийн, Хүнсний чанал стандартын хяналтын чиглэлээр хамтрарсан урьдчилсан хяналт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, , илэрсэн зөрчил арилгуулах 8 заалт бүхий албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн, хугацаа болоогүй. Мөн дүгнэлт гарган хүргүүлэв.

Аймгийн ОБГ-аас ирсэн хүсэлтээр Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байршилтай Улсын нөөцийн 140 дугаар салбарт хадгалаглаж байгаа өвс тэжээлийн чанар аюулгүй байдалд, мэдрэхүй эрхтний тусламжтайгаар үзлэг хийж, хугацаа дуусан 2 төрлийн хивэгнээс түүврийн аргаар дээж авч, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Ахмадын өргөөний барилгын ажлын зургийг  хянаж, 5 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгаж, зурагт дутуу зүйлийг тусган дахин хянуулах тухай албан тоотоор мэдэгдэж, уг барилгын зураг төсөлд илэрсэн зөрчил нь холбогдох хуулийн заалтад бүрэн нийцэхгүй тухай дүгнэлт гарган хүргүүлэв. Мөн худалдааны төвийн барилгын ажлын зургийг хянаж дүгнэлт гарган хүргүүлсэн.

МХЕГ-ын 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 02/08 дугаартай удирдамжийн дагуу “Хүүгийн вет”, “Хуягт халтар” ХХК-д Мал эмнэлгийн нэгжийн аж үйлчилгээ явуулхаар хүсэлт гаргасаны дагуу 1.15.1 Ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээний мал эмнэлгийн нэгжийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Мал эмнэлгийн Ерөнхий газраас ОХУ-д үйлдвэрлэгдсэн 050222 серийн дугаартай 2022 оны 02-р сард үйлдвэрлэгдсэн 2024 оны 2-р сард хугацаа нь дууссах мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 48 мян.тун буюу 96 литр, 19 хайрцаг 5 фл-ыг том оврийн хүргүүтэй машинд +40 С температурт ачиж ирж буулгахад хяналт тавьж ажиллав.

Баяннексус ХХК-д төлөвлөгөөт бус шалгалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, Хөдөлмөрийн эрүүл ахуйн, Барилга техник хяналтын улсын байцаагчид хамтран 04 дүгээр сарын 15-ны өдөр хийж, 49 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага болон, үйл ажиллагааг түр түдгэлзүүлээд байна.

Газрын даргын баталсан хуваарийн дагуу лабораторийн гаднах 50 м орчмын хог хаягдлыг цэвэрлэсэн.

Сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгийн хүрээнд:

2022 оны 04 сарын 01-ны өдөр зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Мэргэжлийн хяналтын байгууллагаас 40 үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д нэвтрүүлсэн бөгөөд өдөрлөгийн үеэр цахим үйлчилгээг иргэдэд сурталчилж, E-Mongolia цахим үйлчилгээнд бүртгүүлэх, сорилтын лабораторит дээж авах, иргэдээс санал асуулга, өргөдөл гомдол авах болон бусад үйлчилгээг газар дээр нь үзүүлж, зөвлөгөө мэдээлэл, өгч цахим үйлчилгээний тухай 4 төрлийн шторк, 8 төрлийн гарын авлага бэлтгэн оролцов

Байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хуудсанд хяналт шалгалтын болон бусад 11 мэдээлэл байршуулсан.

Аймгийн засаг даргын төрийн албан хаагчидтай уулзах уулзалтад 18 албан хаагч хамрагдсан.

Баянтал сумын 11 газрын удирдлагад ЭАХХХ, Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр “Эрүүл ахуйн зохистой дадал” хэвшүүлэх, мах махан бүтээгдэхүүний хадгалалт, igov.mn цахим системийн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэл сэдвээр сургалт зохион байгуулсан.

Аймгийн ГБХЗХГ-аас зохион байгуулсан “Эцэг, эх асран хамгаалагчийн харилцаа- хандлага” сэдэвт сургалтад 4 албан хаагч хамрагдсан.

МХЕГ-ын Соёлын хэлтэсээс зохион байгуулсан онлайн сургалтад 1 албан хаагч хамрагдсан.

Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг 4:7:11 сургалтад бүх албан хаагчид тухай бүр хамрагдаж байна.

БОАЖГ-аас зохион байгуулсан “Хог хаягдлын менежмент” зөвлөлдөх уулзалтад 1 албан хаагч оролцсон.

МХЕГ болон ОУСК-ийн монгол мах төслөөс хамтран зохион байгуулсан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцох цахим уулзалтад хамрагдав. Авилгатай тэмцэх газар болон ГХУСЗ-өөс танхимаар зохион байгуулсан зөвлөгөөнд хамрагдав.

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулсан “e-khynalt.mn, om.inspection.mn хэрэглэгчийн үнэлгээний цахим систем, өргөдөл гомдол цахимжуулалт, олон нийтийн цахим сүлжээ” сэдэвт сургалтад бүх албан хаагч хамрагдсан.

Төрийн өмчийн тооллого зохион байгуулах сургалтад 4 албан хаагч хамрагдсан байна.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2022”

ХАБЭА-н салбар зөвлөл, ХХҮГ-тай хамтран 9 ажил бүхий сарын аяны төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна.

Аяны нээлтийн арга хэмжээг 4 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулж 30 орчим ААНБ, оюутан залуусын төлөөлөл 100 гаруй хүнийг хамруулж,, 10 ААНБ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, багаж тоног төхөөрөмж, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, хууль тогтоомж сурталчлах чиглэлээр үзүүлэн дэлгэж, анхны тусламж хэрхэн үзүүлэх талаарх үзүүлэх сургалт, үйлдвэрлэлийн ослын талаарх мэдээлэл хийж, оролцогчдын дунд асуулт хариултын АХА тэмцээн тус тус зохион байгуулсан.

Аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА, дотоод хяналт хариуцсан ажилтнуудад “Хөдөлмөрийн тухай” хууль /шинэчилсэн найруулга/, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтыг төлөвшүүлэх сургалтыг 4 дүгээр сарын 22-ны өдөр Шивээ Овоо ХК-ийн нүүрсний уурхайд зохион байгууллаа. Сургалтад 32 аж ахуйн нэгж, байгууллагын 46 албан хаагч хамруулсан ба сургалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ХАБЭА-н тухай хууль тогтоомж, ҮОМШӨ-ний тэтгэмж, Байгууллагын дотоод хяналтын талаар мэдлэг ойлголт өгч, сонирхсон асуултад хариулт өгч хамтран ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.

Хими, нян судлалын лабораторид:

Аж ахуйн нэгж байгууллага, иргэний хүсэлтээр ирүүлсэн 45 сорьцонд 173 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг гүйцэтгэн хяналт тавьж, хариуг баталгаажуулсан. Шаардлага хангаагүй сорьц илрээгүй.

Шинжилгээний 503600 төгрөгний төлбөртэй, 444000 төгрөгний төлбөргүй шинжилгээ хийж гүйцэтгэсэн.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 06 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

Дотоод ажлын хүрээнд: Нийт 29 албан бичиг ирүүлснээс хариутай 25 бичиг байна. Үүнээс 11 албан бичги

June 30, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 05 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

Дотоод ажлын хүрээнд: Нийт 53 албан бичиг ирүүлснээс хариутай 37 бичиг байна. Үүнээс 15 албан бичги

June 30, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээ

Байгууллагын нийт 20 албан хаагчаас коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх I,II тунд албан хаа

May 10, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.