Хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт зохион байгууллаа

May 5, 2022 135

Байгууллагын Эцэг эхийн зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран албан хаагчдын Хүүхэд хамгааллын бодлого, Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулав. Сургалтад байгууллагын албан хаагчид бүрэн хамрагдаж хүүхэд хамгааллын талаарх эрх зүйн болон хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, хүүхэддээ үлгэрлэх, хүүхэдтэйгээ харилцах харилцаа хандлагын талаарх мэддэг боловч хэрэгжүүлж хэвшүүлдэггүй алдаа дутагдал, түүнчлэн боловсролын байгууллагын орчинд хүүхдийн эрх ямар нэгэн хэмжээгээр зөрчигдөх тохиолдол байгаа тухай харилцан ярилцаж, санал бодлоо илэрхийллээ.

Холбоотой мэдээ

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаа хангалттай сайн байна

МХЕГ-аас ирүүлсэн удирдамжаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Насан туршийн боловсролын төвийн

June 17, 2022

“МИНИЙ МЭДЭХ ОРЧИН” СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГ, ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД ШИЛДЭГЭЭР ШАЛГАРСАН ХҮҮХДҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

     Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах

June 1, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.