
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд сүүлийн таван жилд үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэн ААНБ-д ХАБ-ыг хангуулах, үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцлийг тогтоох, урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр мэрэгжлийн хяналтын газраас улсын хэмжээнд сүүлийн таван жилд гарсан үйлдвэрлэлийн осолд хийсэн дүн шинжилгээ, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийв.
Хэлэлцүүлэгт 5 ААНБ оролцож тус бүр сүүлийн таван жилд байгууллагатаа гарсан үйлдвэрлэлийн осолд хийсэн дүн шинжилгээ, ослоос урьдчилан сэргийлэхээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар бусад байгууллагуудтай мэдээлэл солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.