
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд аймгийн ХАБЭА-н салбар зөвлөл, ХХҮГ, МХГ, Тэгш хөдөлмөр сургалтын төвийн сургагч багш С.Эрдэнэ, Шивээ Овоо ХК-ийн ХАБЭА-н хэлтэстэй хамтран аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА, дотоод хяналт хариуцсан ажилтнуудад “Хөдөлмөрийн тухай” хууль /шинэчилсэн найруулга/, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтыг төлөвшүүлэх сургалтыг 4 дүгээр сарын 22-ны өдөр Шивээ Овоо ХК-ийн нүүрсний уурхайд зохион байгууллаа. Сургалтад 32 аж ахуйн нэгж, байгууллагын 46 албан хаагч хамруулсан ба сургалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ХАБЭА-н тухай хууль тогтоомж, ҮОМШӨ-ний тэтгэмж, Байгууллагын дотоод хяналтын талаар мэдлэг ойлголт өгч, сонирхсон асуултад хариулт өгч хамтран ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.
-Сургалтын үеэр “Шивээ Овоо” ХК ХАБЭА-н сайн туршлагаа сурталчилж, үйл ажиллагаагаа танилцуулав.
-Сургалтад хамрагдсан ажилтнуудын дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулж, шилдгээр шалгарсан 3 ажилтанд аймгийн Засаг даргын орлогч Б. Анхбаяр шагналыг гардууллаа.