
Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн хамтран ажиллах удирдамжаар 3 дугаар сарын 28- наас 4 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд Ерөнхий боловсролын таван сургууль, зургаан цэцэрлэг болон Политехник коллеж нийт боловсролын 12 байгууллагын Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд хяналт тавин ажиллав. Шалгалтаар нийт 58 зөрчил илрүүлсэн бөгөөд зөрчлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэж мөн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.