Мэргэжлийн хяналтын газрын 12 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

January 5, 2022 514

2021.12.23                                                                                                                            Чойр

Байгууллагын нийт 20 албан хаагчаас коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх I,II тунд албан хаагчид бүрэн хамрагдсан, III тунд 16 албан хаагч хамрагдсан. Үүнд: 2 албан хаагч ковидын халдвар авсан, вакцинд хамрагдах хугацаа болоогүй. 1 албан хаагч эрүүл мэндийн улмаас вакцин хийлгээгүй, 1 албан хаагч жирэмсэн. Ковидоор батлагдсан албан хаагч байхгүй.

Дотоод ажлын хүрээнд:

Нийт 35 албан бичиг ирүүлснээс хариутай 12 бичиг байна. Үүнээс 8 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа байгаа 4 албан бичиг байна.

Байгууллагаас нийт 26 албан бичгийг төлөвлөж холбогдох иргэн, ААНБ-д хүргүүлсэн.

Иргэн, ААНБ-аас нийт 16 хүсэлт ирүүлснээс 10 хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж хариу хүргүүлсэн байна. Хяналтад байгаа 6 хүсэлт байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд:

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирсэн хүсэлтийн дагуу “тарвага худалдан авсан” гэх зөрчлийн хэрэгт холбогдогч иргэн “Б”-ээс холбогдогчийн мэдүүлэг авахаар шалгах үйл ажиллагаа явуулсан. Шалгалтаар тус иргэн нь оршин суугаа хаяг дээрх байрын худалдаж хот руу нүүсэн тул холбогдогч “Б”-ээс мэдүүлэг авах боломжгүй болсон тул авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлбарын албан тоотоор мэдэгдсэн.

1 обьектод төлөвлөгөөт шалгалт хийж 15 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага, 328025 төгрөгийг 2 ажилтанд нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт тогтоон хүргүүлсэн. Биелэлт тооцох хугацаа болоогүй.

Дээд давхарыг айлаас ус алдуулж хохирол учруулсан гэсэн хэргийг Прокурорын байгууллагаас зөрчлийн хэргийн дугаар авч хэрэг нээж зөрчил гаргасан этгээдийг зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалтын дагуу торгох арга хэмжээ авсан.

УОК-ийн шийдвэрийн хүрээнд шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор:

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж шуурхай штабын бүрэлдэхүүнийг томилгоожуулан, УОК-ийн шийдвэрийн дагуу 2021.01.01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан хаагчид батлагдсан хувиарийн дагуу хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байна.

Ковид19 цар тахлын халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой 8 обектэд зөвлөмж хүргүүлсэн.

Хяналт шалгалтын хүрээнд:

Pub караоке нээх болон шинэ жилийн үйл ажиллагаатай холбоотойгоор хоол хүнсний хордлого халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллийн дэглэм мөрдөх талаар уг чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 8 газрыг хамруулан цахимаарсургалт мэдээлэл хийж ажилласан.

Шинэ жилийн үйл ажиллагаатай холбоотой худалдаа үйлчилгээний бүх газруудад  хүнсний чанар аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм мөрдөх талаар зөвлөмж боловсруулан хүргүүлж байна.

ААНБ, иргэдийн хүсэлтээр 5 газарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж газар дээр нь зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан.

Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын чиглэлээр 1 объектод төлөвлөгөөт шалгалтыг хийж, 12 зөрчлийг илрүүлэн, илэрсэн дутагдлыг арилгуулахаар 7 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлж, мэдээллийг шилэн хяналтын системд оруулсан.

Уурын болон усан халаалтын зуух ашиглагчдын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар 1 объектод 2 заалт бүхий хугацаатай албан шаардлага хүргүүлэв.

Газрыг зориулалт бусаар ашиглаж буй байдалд хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын хүрээнд Аяганы хонхорын 8 байршлын 31 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хамруулан шалгалтыг хийж, илэрсэн зөрчилд үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн,  Аймгийн засаг даргад хүргүүлсэн.

Аймгийн прокурорын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу ШШГА 425 дугаар нээллтэй хорих ангийн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дүнг аймгийн прокурорын газарт хүргүүлсэн. Хяналтаар илэрсэн дутагдлыг арилгуулахаар тус эмнэлэгт 7 заалт бүхий албан шаардлага хүргүүлсэн. Хэрэгжилт тооцох хугацаа болоогүй байна.

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх иргэнээс ирүүлсэн хүсэлтийн дагуу урьдчилсан хяналт хийж зөвлөгөө өгч, илэрсэн зөрчилд үндэслэн, зөрчил арилгуулах  12 заалт бүхий албан шаардлага хүргүүлэв.

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу 1 байгууллагад төвөлөгөөт бус шалгалт хийж 2884791 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогчоор нөхөн төлүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон хүргүүлсэн. Биелэлт тооцох хугацаа болоогүй.

Газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг байгуулж 2021 оны үйл ажиллагааг МХЕГ-ын даргын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/935 тоот тушаалаар батлагдсан аргачилсан зааврын дагуу 7 арга хэмжээг 45 асуудлаар   холбогдох материалуудад үндэслэн дотоод хяналтыг хийж гүйцэтгэсэн. Хяналтаар 97,7%-иар үнэлэгдсэн.

Сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгийн хүрээнд:

2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төрийн бролон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааны хүрээнд А3 сертификад олгох сургалтад 2 албан хаагч хамрагдсан.

2021 оны 12 дугаар сарын 02-ний өдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ILO “Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсвийн санхүүжилтээр Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ -иар хийгдэх танхимын сургалтанд 1 албан хаагч хамрагдсан.

УОК-оос зохион байгуулсан “Тохиолдлын удирдлагын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй” сэдэвт 1 өдрийн танхимын сургалтад хамрагдсан.

Хими, нян судлалын лабораторид:

Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч, эрүүл ахуй халдвар  хамгааллын хяналтын улсын байцаагч болон аж ахуй нэгж байгууллага, иргэний хүсэлтээр ирүүлсэн усны 11,  хүнсний бүтээгдэхүүний 48, арчдас 13  нийт 72 сорьцонд 203 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг гүйцэтгэсэн. Эерэг 2 үзүүлэлт илэрсэн.  Үүнд: Хоолны 1 дээжинд e coli илэрснийг цэвэрлэгээ, халдваргүйтгэл сайн хийх талаар зөвлөгөө өгч ажиллсан, Усны 1 дээжинд төмөрийн хэмжээ стандарт хэмжээнээс их гарсныг улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлж ажилласан.

Шинжилгээний 546500 төгрөгийн төлбөртэй шинжилгээ, 563600 төгрөгийн шинжилгээг төлбөргүй хийж гүйцэтгэсэн.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээ

Байгууллагын нийт 20 албан хаагчаас коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх I,II тунд албан хаа

May 10, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.