2021 ОНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАЙЛАН

December 31, 2021 108

2021 онд 17 зорилтын хүрээнд 81 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж ажилласнаас биелэлтийг 98.3 хувьтай, хяналт шалгалтын төлөвлөгөөний хэрэгжилт 96,6 хувьтай хэрэгжсэн байна. хангуулан ажилласан байна. Үүнээс төлөвлөгөөт шалгалтыг 153 объектод, зөвлөн туслах үйлчилгээг 55 объектод, урьдчилан сэргийлэх шалгалт 29, тандалт судалгаа 10, хяналт шинжилгээ 8, баталгаажуулалт 10, салбарын сургалт 11 сэдвээр хийж, давхардсан тоогоор 1097 объектыг хамруулан 729 заалт бүхий 160 албан шаардлага, 62 дүгнэлт,  акт 34, зөвлөмж 63 боловсруулан хүргүүлсэн. Гүйцэтгэлийн шалгалтыг 42 газарт хийхэд биелэлт 71% байна.

Шалгалтын явцад хадгалах, хэрэглэх хугацаа хэтэрсэн 2 нэрийн 20ш, 5,75кг 84850 төгрөгийн түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, 1 нэрийн 17ш 54400 төгрөгийн пиво, 22 нэрийн 240ш 435210 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг, бүртгэлгүй болон бүртгэлийн загвараас зөрүүтэй, хаяг, шошгоны зөрчилтэй 3 нэрийн 59 ширхэг, 47200 төгрөгийн эмийг 7 актаар хураан авч орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлэв. Мөн 95.884 төгрөгийн эмийг татан авалт хийлгэв. Төлөвлөгөөт шалгалтын хууль тогтоомжийн хэрэгжилт 71,3% байгаа нь өнгөрсөн /70,4/ оны мөн үетэй харьцуулахад 0,9 хувиар өссөн, зөвлөн туслах үйлчилгээний хууль тогтоомжийн хэрэгжилт өмнөх оны мөн үеэс хууль сахин мөрдөлтийн түвшин 10,21%-иар, өссөн сайн үзүүлэлттэй байна. ЭМБ-дад хууль сахин мөрдөлтийн түвшин өмнөх оноос дунджаар 3,8%-аар буурсан ба энэ нь  ковидын халдварын тохиолдол ихэссэнтэй холбоотой  үндсэн үйл ажиллагаа орхигдсон байна.

Шалгалтад хамрагдсан 158 объектыг 21 төрлийн хяналтын хуудсаар үнэлэхэд их эрсдэлтэй 18, дунд эрсдэлтэй 52, бага эрсдэлтэй 88 үнэлэгдэж эрсдэлийн төвшинг өмнөх оны мөн үетэй харьцуулахад их эрсдэлтэй объект 21,6 хувиар буурсан, дунд эрсдэлтэй объект 5,1 хувиар өссөн, бага эрсдэлтэй объект 16,5 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байна. Хяналт шалгалтын объектуудын эрсдэл үүсэх магадлал 30,8 хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд хууль тогтоомжийг биелэлтийг хангаагүй, дэглэм мөрдөөгүй, иргэдийн аюулгүй ажиллах, амьдрах нөхцөлийг хангуулаагүй эрх бүхий 6 албан тушаалтан 80 гомдол мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулснаас 65 гомдлыг буюу 81.2 хувийг нь хялбаршуулсан журмаар 6 гомдол мэдээллийг буюу 8.7 хувийг зөрчлийн хэрэг нээж 6 гомдол мэдээллийг буюу 7.5 хувийг хүлээн авахаас татгалзсан. 1 зөрчлийн хэргийг буюу 1.2 хувийг хэрэгсэхгүй болгосон  байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар 50 хүнд 6950,0 төгрөгийн торгууль ногдуулснаас 5650.0 төгрөг буюу 81.2 хувийг, 30 хуулийн этгээдэд 36800,0 төгрөгийн торгууль ногдуулснаас 36300,0 төгрөг буюу 98.6 хувийг барагдуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн 1 хуулийн этгээдэд 360,0 төгрөгийн нөхөн төлбөр тавьж бүрэн барагдуулсан байна.

Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хүрээнд улсын байцаагчдаас 721 сорьцод 1721 үзүүлэлт, иргэн аж ахуй нэгжийн хүсэлтээр 305 сорьцод 1236 үзүүлэлтээр, төрийн тусгайгийн 11 сорьцод 23 үзүүлэлт, ур чадварын 10 сорьцод 10 үзүүлэлт нийт 1047 сорьцод 2990 үзүүлэлтээр шинжилгээг хийж 99 эерэг үзүүлэлт илэрсэн. Шаардлага хангахгүй гарсан үзүүлэлтийн дагуу улсын байцаагчийн 14 дүгнэлт гарч, холбогдох газруудад хүргүүлсэн. 1 дахин газар усны шүүлтээрээ сольж, дахин шинжилгээг өгч, дутагдлыг арилгасан. Үүнд: Цэвэршүүлсэн усанд нитрит, магни, хатуулаг, хлорид, pH, ундны усанд хлор,магни, pH, нитрит, төмөр, ундаанд мэдрэхүйн үзүүлэлт , хоолны дээжид мэдрэхүйн үзүүлэлтүүдээр стандартын шаардлага хангахгүй гарсан. Шаардлага хангахгүй сорьцын үзүүлэлтийн дүнг үндэслэн холбогдох улсын байцаагч нарт мэдээлж, устгуулах, татан авалт хийлгэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Шинжилгээний дүнд үндэслэн улсын байцаагчийн 4 дүгнэлт гаргаж, холбогдох газруудад хүргүүлж ажилласан байна.

Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах гаалийн хяналтын бүс болон ачилт буулгалтын талбайд шалгалт хийж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, газрыг зориулалт бусаар ашигласан зэрэг зөрчлүүдэд зөрчлийн хэрэг нээн шалган 7 аж ахуй нэгжид 16500,0 мян төгрөгний, 2 иргэнд 1300,0 мян.төгрөгний торгууль тус тус ногдуулан 100% барагдуулсан. Мөн бусад зөрчилд 26 заалт бүхий 7 албан шаардлага хүргүүлж ажилласан бөгөөд биелэлт дунджаар 60%-тай байна. Үүнд стандартын шаардлага хангасан бие засах газар, хогийн сав, нурмаг ачааны зориулалтын хашаа барих ажлууд хийгдэж эхлээд байна.

Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалт”-ыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Дотоод хяналт нэвтрүүлсэн түшиц 2 ААН-ээр Шивээ-Овоо ХК, Ансот ХХК-ийг тус тус сонгож, тус компаниудын дотоод хяналт шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажил үйлчилгээг бусад аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах,  харилцан туршлага солилцох арга хэмжээ дотоод хяналт, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч туршлага судлууллаа. Тус сургалтад Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг 75 ААНБ-ын 130 орчим ажилтан, албан хаагчдыг хамруулсан.

“Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө”-нд тодотгол хийж коронавируст халдвартай холбогдуулан 2021 онд нийт 19 албан хаагчид газрын даргын тушаалаар батлагдсан хуваарийн дагуу 19 албан хаагч, нийт давхардсан тоогоор байгууллагын шуурхай штабт 360, АОК-ын шуурхай штабын жижүүрээр 76, Замын цагдаагийн пост дахь хяналтын цэгт 114 удаа тус тус жижүүрийн үүргийг гүйцэтгэсэн. Коронавируст халдвараас өвдсөн 7, хавьтал болсон 3 албан хаагчид байна.

Коронавирусын халдвартай холбогдуулж Засгийн газар, улс, аймгийн Онцгой комисс, МХЕГ-аас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу 26 арга хэмжээг хэрэгжүүллээ. Энэ хүрээнд 3 удаагийн салбарын сургалт, өссөн дүнгээр ковид 19 цар тахлыг эмчлэх 250 хүртэл ор дэлгэх 8 тасагт, вакцины 6 цэгт, тусгаарлах 106 оны 6 байрны бэлтгэл бэлэн байдалд, мөн давхардсан тоогоор 387 байгууллага, аж ахуй нэгжид халдвар хамгааллын дэглэм мэдүүлэлтийн байдал 539 удаа шалгалт хийж 774 зөрчил илрүүлж 467 буюу газар дээр нь арилгуулж, зөрчлийг арилгуулахаар 345 заалт бүхий 94 албан шаардлага, зөвлөмж хүргүүлж биелэлтийг 85% хангуулсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах бүлгийн төгсөлтийн шалгалт, их дээд сургуулийн элсэлтийн шалгалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл бэлэн байдлыг хамруулан 5 сургууль, 3 дотуур байр, 6 цэцэрлэгт урьдчилан сэргийлэх хяналтыг хийж гүйцэтгэсэн биелэлтийг 80 хувьтай хангуулсан байна. Шалгалтын явцад 31 арчдас, хүнсний бүтээгдэхүүний 48 сорьц авч шинжлүүлэхэд эерэг сорьц илрээгүй, эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлагад нийцээгүй үйл ажиллагааг 4 газарт бүр, 36 газарт түр зогсоож шаардлагад нийцүүлэн үйл ажиллагааг сэргээх арга хэмжээ авсан. Мөн 323 байгууллагад 573,8 кв.м талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийх явцыг хянаж мэргэжлийн зөвлөгөөгөөр хангасан. Ковид-19 цар тахлын үеийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж 6, сэрэмжлүүлэг 5, хяналт шалгалтын 36, байгууллагын цаг үеийн мэдээ мэдээллийг 36 удаа өөрийн цахим хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд хуваалцахад 5248 хандалт авсан байна. Байгууллагын вэб хуудсыг шинээр дагасан 28 дагасан байна. Иргэдээс тавьсан мэдээлэлд15 сэтгэгдэл /баярласан/ ирүүлсэн байна. Корона вирусийн халдвартай холбогдуулж орон нутгийн ТВ болон сувагт 2 удаагийн ярилцлага өгсөн.

Холбоотой мэдээ

Хүүхдийн бэлгэнд боосон болон лангуугаар худалдаалж байсан хугацаа дууссан 12 нэрийн 435ш, 20 кг бүтээгдэхүүнийг илрүүлж устгууллаа

Хүүхдийн баярыг угтаж, болзошгүй эрсдэлээс  урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-ын даргын баталсан 01

May 27, 2022

Өвс тэжээлийн чанар аюулгүй байдалд шалгалт хийлээ

Аймгийн Онцгой байдлын газрын даргын хүсэлтээр Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байршилтай Улсын нөөц

April 8, 2022

Боловсролын байгууллагуудын хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн хамтран ажиллах удирдамжаар 3 дугаар

April 1, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.