
Аймгийн Засаг дарга Г.Батзам, орлогч дарга Б.Анхбаяр, аймгийн Засаг даргын зөвлөх П.Амарсайхан нар 2021 оны 12 дугаарын 28-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчидтай уулзалт хийж, Ковид 19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад чиг үүргийн хүрээнд дэмжиж ажилласан Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдад талархал илэрхийлж, 2 сая төгрөгийн мөнгөн урамшуулал, өргөмжлөл олголоо. Цаашид орон нутагт хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүргээ хэрэгжүүлэх, мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяр аймгийн Засаг дарга Г.Батзам, орлогч дарга Б.Анхбаяр, зөвлөх П.Амарсайхан нарт 2022 оны хөрөнгө оруулалтаар хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, итгэмжлэлийн хүрээг нэмэгдүүлэх, лабораторийн бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, 59 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэсэнд албан хаагчдын өмнөөс талархал илэрхийлэв.