АЛБАН ХААГЧИДДАА БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ

December 31, 2021 296

Баярын хурлыг 2021 оны 12 дугаарын 30-ны өдөр зохион байгуулж Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч Б.Ганбаяр ажил хөдөлмөрийн амжилт гарган ажиллаж, шагнуулсан албан хаагчиддаа баяр хүргэж амжилт хүслээ. Мөн өнгөрсөн хугацаанд цар тахалтай тэмцэхэд өргөсөн тангараг, хүлээсэн үүрэг хариуцлагаа ямагт санаж ажилласан хамт олондоо  талархал илэрхийлж, байгууллагын оны шилдэгийг тодруулан шагнал гардууллаа.

 

2021 оны шилдэг албан хаагчид:

Аймгийн Оны онцлох иргэн

  • Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Оюунчимэг

Засаг даргын хүндэт жуух бичиг

  • Хими нян судлалын лабортаторийн эрхлэгч Ц.Шагдаржав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тэргүүний ажилтан

  • Хууль эрхзүй, дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Отгонтамир
  • Хими нян судлалын лабортаторийн эрхлэгч Ц.Шагдаржав

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын  жуух бичиг

  • Хими нян судлалын лабортаторийн шинжээч Б.Дэлгэрбуян

 

Байгууллагын онцлох албан хаагч

  • “Тэргүүний албан хаагч” –аар Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтсийн дарга, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Оюунчимэг
  • “Шилдэг албан хаагч”-аар Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Б.Хурандаа
  • Шилдэг баг”-аар Байгууллагын Газрын даргын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл

 

Залуучуудын холбооны Тэргүүний залуу хүндэт тэмдэг

  • Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Гантуяа

Мэргэжлийн хяналтын газраас албан хаагчдын нийгмийн баталгааны хүрээнд 20 албан хаагчийг 5000,0 мян.төгрөгийг урьдчилан сэргийлэх үзлэгт, 19 албан хаагчид 6674,4 мян.төгрөгийг илүү цаг ажилласан урамшуулалд, 20 албан хаагчид 5621,8 мян.төгрөгийн дархлаажуулалт, халдвар хамгааллын хэрэгсэлд, 5 албан хаагчид 1650,0 мян.төгрөгийн урамшуулалд, 5 албан хаагчид 950,0 мян.төгрөгийн буцалтгүй тусламжийг, ахмадын баяр, цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 8 ахмадуудад 3300,0 мян.төгрөг дэмжлэг тусламжид тус тус шийдвэрлэж ажилласан байна. Ажиллах нөхцлийн хүрээнд аймгийн ГХУСАЗСЗөвлөл, аймгийн Засаг дарга, байгууллагын хэмнэгдсэн төсвөөс түрээсийн байрны өрөөний тоог 1 нэмэгдүүлж, 7 компьютер, 2 принтер, 1 зургийн аппарат, энгэрийн камер тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж ажилласан байна.

Холбоотой мэдээ

ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа болон IGOV.MN, E

May 26, 2022

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орон нутагт шинээр баригдаж буй Боржигин чуулгын барилгын ажлыг гүйцэтгэгч Хөшиг уул ХХК-иас ирүүлсэ

May 11, 2022

Хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт зохион байгууллаа

Байгууллагын Эцэг эхийн зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучууды

May 5, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.