СУРГАЛТЫН БАГИЙН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

December 15, 2021 517

СУРГАЛТЫН БАГИЙН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2021-12-13

Арга хэмжээ Хүрэх үр дүн /чанар/ Хэрэгжилт
1 Сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох.

1.         Албан хаагч бүрийн сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох.

2.         Салбарын болон бизнес эрхлэгчдийн сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох.

Албан хаагч бүр байнга суралцах, байгууллага мэдлэг чадвартай мэргэшсэн албан хаагчдаар бэхжиж. Албан хаагч бүрийн сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор google FORMS-оор цахим хэлбэрээр албан хаагчдаас 2022 онд хамрагдах цахим болон танхимын сургалын саналыг авч нэгтгэсэн. Тайлант хугацаанд сургалтад хамрагдах шаардлагатай 10 улсын байцаагч, 2 улсын ахлах байцаагч, 1 хүний нөөц, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, 1 нягтлан, архив бичиг хэргийн ажилтан, 1 лабораторын эрхлэгч, 2 шинжээч нийт 17 албан хаагч байгаас 11 албан хаагч цахим 10 төрлийн, танхимын 10 төрлийн сургалтад хамрагдах саналаа өгсөн байна. Иймээс 2022 оны төлөвлөлтөд тусгуулах санлыг ГД-т өгч ажиллана.

Салбарын болон бизнес эрхлэгчдийн сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох google FORMS-оор цахим хэлбэрээр бизнес эрхлэгчдээс 2022 онд манай байгууллагаас ямар төрлийн сургалт авах сонирхолтой байгаа судалгааг авахад Хоол үйлдвэрлэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эмийн зохистой хэрэглээ, Эрүүл мэндийн боловсрол судэвт сулгалтыг 1-2 дугаар улиралд авах сонирлтой байгаагаа судалгаагаар илэрхийжээ. Иймд ГД-аар дамжуулан чиглэлийн байцаагч нарт 2022 оны төлөвлөгөөнд тусгуулах саналыг хүргүүлнэ.

2 Хэрэглэгч, бизнес эрхлэгчид хуулийг сайн дураар сахин биелүүлэх соёлыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх

1.         Хяналт шалгалтын явцад болон цахим хэлбэрээр хэрэглэгчийн үнэлгээ хийлгэж хэрэглэгчийн хяналтыг сайжруулах.

2.         Төрийн болон Төрийн бус байгууллагуудыг чиг үүргийн хүрээнд нь хяналт шалгалтын үйл ажиллагаанд татан оролцуулах. Олон нийтэд чиглэсэн арга хэмжээг хамтран зохион байгуулах.

Хэрэглэгчийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэгчийн хяналтын хуудсыг олон нийтэд сурталчилж, хэрэглэгчийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Төрийн болон Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирсан байна.

·   Тайлант онд хэрэглэгчийн 5 төрлийн хяналтын хуудасны үнэлгээг 230 иргэнээс авч анализ хийсэн байна. Үүнд:

1. “Эмнэлэг, амбулаториор үйлчлүүлэхэд хянах” хуудсаар эрүүл мэндийн байгууллагуудад цахимаар цаг авахад хүндрэлтэй үзлэгийн дугаар, хүлээгдлийн талаарх мэдээллийг ил тод байршуулдаггүй, эмнэлгийн ажилтнуудын үйлчилгээний соёл хангалтгүй зэрэг хэрэглэгчийн сэтгэл ханамж муу байгаа талаар,

2. Хоол үйлдвэрлэлийн газрыг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудсаар  бүтээгдэхүүний баталгаажилт баримтыг хэрэглэгчид үзүүлдэггүй, үйлчлүүлэгч гар угаах хэсэгт халуун усгүй, гарын саван, ариутгалын бодис хүрэлцээгүй  гэж,

3. Үсчний газрын эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг үс арчилгааны бүтээгдэхүүний баталгаажилт, сөрөг нөлөөний талаар тайлбарладаггүй, чийг дулаан хэмжигч харагдахаар байрлуулаагүй гэж,

4. Худалдаалах үйл ажиллагааг хэрэглэгч үнэлэх хяналтын хуудсаар төмс, хүнсний ногооны лангууны ойролцоо угаалтуургүй, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалддаг, худалдагч нар бөгж, цаг, гар утас хэрэглэдэг, кремтэй бүтээгдэхүүнийг хөргөгчтэй лангуунд худалдаагүй гэсэн асуултууд дийлэнхийг эзэлж байна.

Уг чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хэрэглэгчийн үнэлгээгээр шаардлага хангаагүй асуултуудыг танилцуулж, тухайн үйл ажиллагааг сайжруулж, шаардлага хангах тал дээр анхааруулж, зөвлөгөө өгөв.

 

·   2021 онд бизнес эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад  мэргэжлийн болон хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор 13 хяналтын чиглэлээр 17 сэдвийн хүрээнд 199 аж ахуйн нэгж, байгууллагын 412 албан хаагчийг хамруулан салбарын сургалтыг зохион байгуулав. Сургалтаар 8 төрлийн 223 зөвлөмж, гарын авлагыг тараав. Шилэн хяналтын цахим системд 17 сэдвийн хүрээнд хийсэн сургалтын мэдээллийг бүрэн оруулав.

Сургалтаар олж авсан мэдээллийг бататгах зорилгоор 30 байгууллагын 45 ажилтнаас сорил авч сургалтаар олж авсан мэдээллийг бататгав.

Тайлант хугацаанд 7 хяналтын чиглэлээр төрийн 34 байгууллага, төрийн бус 3 байгууллагатай хамтран ажилласан байна. Төрийн байгууллагуудтай 20 удаагийн хамтарсан шалгалт,  хамтарсан сургалт 3 удаа, хэлэлцүүлэг, зөвлөгөөн 4 уда хамтран зохион байгуулж ажилласан байна. Төрийн бус байгууллагуудтай 3 удаагийн шалгалт хийгдсэн. Хамтарсан хяналт шалгалтын явцад улсын байцаагчийн албан шаардлага 2, дүгнэлт 3, зөвлөмж 4 гаргасан байна. Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах явцад 5 саналыг аймгийн Онцгой комисст гаргаж шийдвэрлүүлсэн байна.

 

·   “Аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээнээс үүсэх эрсдэлийг тооцох, эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх” сэдэвт сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Сургалтаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга доктор(PH.D), дэд проф Д.Түмэндэмбэрэлд хүсэлт тавьсны дагуу эрсдэлийн талаарх ойлголт, эрсдэлийн үнэлгээ хийх аргууд, эрсдэлийн дүн шинжилгээ, эрсдэлийг удирдах стратегийн талаар мэдээлэл өгсөн. Тус сургалтад Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг 62 ААНБ-ын 70 орчим ажилтан албан хаагч хамргадсан. Сургалтын үр дүнд сэдвийн хүрээнд мэдээлэл авахаас гадна Д.Түмбэндэмбэрэл даргатай холбогдож тухайлсан зөвлөгөө авах, дотоод хяналтын ажилтны нэгдсэн группд 15 орчим хүн нэмэгдэж мэдээ мэдээлэл авах боломж бүрдсэн.

Хүрсэн түвшин: 62 аж ахуйн нэгж байгууллагын 70 ажилтанг хамруулсан.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах ажлыг зохион байгуулах.
3 Байгууллагын үйл ажиллагаа, хяналт шалгалтын ажил, үр дүнг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд сурталчилан таниулах.

1.         Аймгийн радио телевиз, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны 3 газартай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах.

2.         Мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад болон өөрийн байгууллагын цахим хуудас, нүүр номын хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх.

3.         Аймгийн зонхилогч фейсбүүк группуудын админ нарт үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах.

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, хяналт шалгалтын ажил, үр дүнг олон нийтэд ойлгомжтой байдлаар тухай бүр хүргэсэн байна.

 

Цаг үеийн нөхцөл байдал ковид 19-өөс шалтгаалан аймгийн радио телевиз, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны 3 газартай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаагүй боловч доорх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээн ажилласан байна.

Хяналт шалгалтын үйл ажиллагааны мэдээллийг олон нийтийн анхаарлыг татах зорилгоор яг одоо гэсэн хааштагтайгаар товчхон,  даацтай байлгах үүднээс тухайлсан хяналт шалгалтын мэдээллийг багцлах, эсвэл  цуврал байдлаар зэрэг шинэлэг аргуудаар мэдээлэл бэлтгэн байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хуудсаар мэдээлж байна.

Байгууллагын цахим хуудсанд 168 мэдээлэл байршуулсан. Үүнээс хяналт шалгалтын 36, зөвлөмж 6, сэрэмжлүүлэг 5, цаг үеийн 36, бусад 85.

Корона вирусын халдвартай холбогдуулж орон нутгийн ТВ болон сувагт 2 удаагийн ярилцлага өгсөн. Тайлант хугацаанд коронавирусын халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн хяналт шалгалтын дүн, зөвлөмж, сэрэмжлүүлэг зэрэг 83 мэдээлэл бэлтгэн байгууллагын веб сайт болон Facebook хуудсанд байршуулж олон нийтэд сурталчилж мэдээллийн ил тод байдлыг ханган ажилласан. Байгууллагын Facebook вэб хуудас 5248 хандалт авсан байна.

ДОТОГШОО ЧИГЛЭСЭН СУРГАЛТ

Байгууллага өөрийн үйл ажиллагааг сайжруулахын тулд албан хаагч нэг бүрийг ажлын байранд нь сургах.

4 “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын хүрээнд албан хаагчдын монгол хэл бичгийн түвшинг сайжруулах.

1.         Нийт албан хаагчдын Монгол хэл бичгийн түвшинг тогтоох.

2.         Монгол хэл бичгийн гарын авлага, дэвтэртэй болгох.

3.         Монгол хэл бичгийн сургалтад хамруулж, 2 удаагийн дэмжлэгт арга хэмжээг зохион байгуулах.

Албан хаагчдын Монгол хэл бичгийн түвшин сайжирсан байна. Аймгийн Статистикийн хэлтэсээс зохион байгуулсан Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаанд 22 албан хаагч хамрагдсан.

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, сургалтын багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 5 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багшаас 1 удаагийн сургалтыг авч 17 албан хаагчдын түвшинг тогтооход унших бичих чадвар хангалттай сайн 3, унших бичих чадвар боломжийн 3, уншина бичих чадвар сул 5, үсгээ гадарладаг 2, огт мэдэхгүй 4 байна.

Байгууллагын 16 албан хаагчийг Монгол бичгийн анхан шатны  20 цагийн сургалтанд хамруулж 13 албан хаагч анхан шатны мэдлэгийг бүрэн суралцаж дунд шатруу суралцах боломжтойг баталсан батламж авсан.  Албан хаагчдын Монгол бичгийн чадварыг сайжруулах зорилгоор “Хүмүүн бичиг” сонинг захиалан албан хаагчдаар судлуулж байна.

5 Хүний эрхийн чигэлэлээр дотоод сургалт зохион байгуулах.

Төрийн байгууллага дахь хүний эрх, ажлын байрны дарамтаас сэргийлэх сэдэвт дотоод сургалт зохион байгуулах.

Сургалт, сурталчилгаа, зөвлөгөө, мэдээлэл харилцааг өргөжүүлэх.

Албан хаагчдад мэдлэг олгож, бодлогын шинж чанартай үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

 

2021 оны 12 сарын 08-ны өдөр Жендэр ба Хүний эрх сэдэвт сургалтад байгуулын нийт албан хаагч хамтрагдсан. Албан хаагчид Жендэр ба хүний эрхийн талаарх мэдлэгтэй болсон.
Богино хугацааны зорилтот болон мэргэшүүлэх сургалтаар давтан сургах, орон нутгийн болон МХЕГ-аас зохион байгуулсан сургалтад хамрагдах.
6 Албан тушаалын мэргэшүүлэх багц, богино, дунд хугацааны сургалтад албан хаагчдыг хамруулах

Албан хаагчдыг мэргэшүүлэх болон давтан сургалтад албан хаагчдыг хамруулах.

Сургалтыг цахим хэлбэрээр түлхүү зохион байгуулж, үр дүнг тоцоох.

Байгууллагад төрийн албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах  тогтолцоо бүрдэж, албан хаагчид байнга суралцан хөгжих боломж нөхцөл хангагдана. Төрийн албаны зөвлөлөөс долоо хоног бүрийн 4 өдөр зохион байгуулдаг цахим сургалтанд нийт албан хаагчдыг 8 удаа хамруулсан байна.

Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ цахим хичээлд 14 албан хаагч хамрагдаж гэрчилгээ авсан.

“Стандарттай төрийн үйлчилгээ” төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтанд албан хаагчдаа цахимаар хамруулсан.

Төрийн албан хаагчдын мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтанд 1, мэргэшүүлэх анхан шатны сургалтанд 1 нийт 2 албан хаагчийг хамруулж байна. сургалт үргэлжилж байна.

Байгууллагын 16 албан хаагчийг Монгол бичгийн анхан шатны  20 цагийн сертифекаттай сургалтанд хамруулав.

МХЕГ-аас зохион байгуулсан Стандартчиллын суурь асуудал сэдэвт 8 цагийн гэрчилгээт сургалтанд 8 албан хаагчийг хамруулав.

Хүрсэн түвшин:12 удаагийн сургалтанд хамрагдав

7 Албан хаагчдыг төрийн албаны зөвлөл, орон нутгийн төрийн байгууллагаас зохион байгуулж буй сургалт, хөтөлбөрт хамруулах.

1.         Сургалтын талаар мэдээлэл олж авах, албан хаагчдыг мэдээллээр хангах, сургалтад хамруулах.

2.         Сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж,  холбогдох газруудад санал хүргүүлэх.

      Мэргэшсэн төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах боломж нэмэгдэнэ. Сургалтад хамрагдах шаардлагатай 10 улсын байцаагч, 2 улсын ахлах байцаагч, 1 хүний нөөц, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, 1 нягтлан, архив бичиг хэргийн ажилтан, 1 лабораторын эрхлэгч, 2 шинжээч нийт 17 албан хаагч байгаас 11 албан хаагч цахим 10 төрлийн, танхимын 10 төрлийн сургалтад хамрагдах саналаа өгсөн байна. Иймээс 2022 оны төлөвлөлтөд тусгуулах саналыг ГД-т өгч ажиллана.

 

Хэрэгжилтийг гаргасан:

БАГИЙН ГҮШҮҮН                                   О.Долгион

БАГИЙН ГҮШҮҮН                                 Д.ГАНТУЯА

БАГИЙН ГҮШҮҮН                                    Н.ҮРЛЭЭ

Холбоотой мэдээ

СУРГАЛТЫН БАГИЙН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

СУРГАЛТЫН БАГИЙН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2021-12-13 № Арга хэмжээ Хүрэх үр дүн /ча

December 15, 2021

© 2023 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.