Мэргэжлийн хяналтын газрын 08 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

December 7, 2021 56

2021.08.24                                                                                                                        Чойр

Дотоод ажлын хүрээнд:

Нийт 26 албан бичиг ирүүлснээс хариутай 5 бичиг байна. Үүнээс 4 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа байгаа 1 бичиг байна.

Байгууллагаас нийт 15 албан бичгийг төлөвлөж холбогдох иргэн, ААНБ-д хүргүүлсэн.

Иргэн, ААНБ-аас нийт 8 хүсэлт ирүүлснээс 4-ийг хугацаанд нь шийдвэрлэж хариу хүргүүлсэн байна. Хяналтад байгаа 4 хүсэлт байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд:

Геологи уул уурхай, хэмжил зүй /цацраг/-н хяналтаар 2 зөрчлийн хэрэг нээн шалгаж 1 аж ахуй нэгжид 5000 нэгжийн торгууль оногдуулсан. Торгууль төлж барагдуулах хугацаа болоогүй, 1 аж ахуй нэгжид зөрчил шалгах ажиллагаа явагдаж байна.

Иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу 1 иргэнд хялбаршуулсан журмаар зөрчил шалгах ажиллагаа явуулж, 150 нэгжийн торгууль оногдуулснаас 100% барагдуулсан.

УОК-ийн шийдвэрийн хүрээнд шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор:

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж шуурхай штабын бүрэлдэхүүнийг томилгоожуулан, УОК-ийн шийдвэрийн дагуу 2021.09.01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан хаагчид батлагдсан хуваарийн дагуу байгууллагын шуурхай штабд 24 цагаар хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэж байна. Өдөр бүр аймгийн Онцгой комиссын шуурхай штабын хуралд Газрын дарга тогтмол оролцож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, аймгийн Засаг даргын баталсан 2021 оны 06 дугаар сарын 02-ны А/162  дугаар захирамжийн хэрэгжилт, түр журмын тусгай нөхцөл, шаардлагыг хангуулахаар эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтаар үйл ажиллагааг хязгаарлаагүй бүх чиглэлийн худалдаа, үйлчилгээний байгууллага, хоол үйлдвэрлэл эрхэлж байгаа 12 объектыг хамруулан хяналт шалгалт хийж 17 зөрчил илрүүлж, зөрчлийн 14 буюу 82.4%-ийг газар дээр нь арилгуулсан.   Шалгалтад хамрагдсан нийт объектуудад зөрчлийг давтан гаргахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллах талаар үүрэг өгч тухайн чиглэлийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагын талаар зөвлөмжийг хүргүүлэв.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинаар иргэдийг дархлаажуулах ажлын хүрээнд ХӨСҮТ-өөс ЭМГ-ын агуулахад тээвэрлэгдэн ирсэн Пфайзер үйлдвэрийн Комирнэти 2292 тун вакцины тээвэрлэлт, хадгалалт, сав баглаа боодол, эрүүл ахуйн дэглэм шаардлагад  хяналт хийж мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хуучин байрны Лабораторийн хэсэгт Пфайзер үйлдвэрийн Комирнэти вакцинаар дархлаажуулж буй байдалд хяналт хийв. Хяналт хийхэд +6.8 хэмийн хөргөгчинд уусгагчийн хамт хадгалж байна.

Хяналт шалгалтын хүрээнд:

МХЕГ-ын даргын баталсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж, УОК, АОК-оос өгсөн үүрэг даалгавар, иргэд, ААНБ-аас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийж улсын байцаагчийн албан шаардлага 2, дүгнэлт 2, акт 1, удирдамж 2, зөвлөмж 1-г тус тус боловсруулж хяналт шалгалтад хамрагдсан иргэн, ААНБ-уудад хүргүүлсэн.

МХЕГ даргын 2021 оны 01/124 дугаар “2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт, орон нутагт их, дээд сургуулиудын хуваарь сонгох үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 08 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд 5-р сургууль дээр Эрүүл ахуй халдвар хамгаалал, Боловсролын хяналтын байцаагч нар халдвар хамгааллын дэглэм баримталж ажиллахад хяналт тавьж ажилласан. Шалгалтанд 10 төрлийн хичээлээр давхардсан тоогоор 771 шалгуулагч хамрагдахаас 685 шалгуулагч хамрагдаж, 86 шалгуулагч өөрийн хүсэлтээр шалгалтанд хамрагдаагүй байна. Шалгалтын ирц 88.8%-тай байсан. Шалгалтыг нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж шалгалт заавар журмын дагуу зөрчилгүй тогтоосон цаг хугацаанд явагдсан.

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүмбэр сумын Засаг даргын тамгын газарт төлөвлөгөөт бус шалгалт хийж 2 ажилтанд нийт 11998476 төгрөгийн нөхөн төлбөр олгуулахаар улсын байцаагчийн акт тогтоосон. Биелэлт тооцох хугацаа болоогүй.

Ник ХХК-ийн Говьсүмбэр салбарт төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж 12 зөрчил илрүүлж,  зөрчлийг газар дээр нь арилгуулж 6 заалт бүхий улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлсэн. Биелэлт тооцох хугацаа болоогүй.

Иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу барилгын угсралтын ажил эхлүүлсэн Осоконстракшн ХХК-д төлөвлөгөөт бус шалгалт хийж 3 заалт бүхий албан шаардлага өгч барилгын ажлыг түр зогсоосон.

Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоны 2, 4 дүгээр байрны 14 дүгээр давхарт шинээр өргөтгөл барилга барьсан иргэн, ААНБ-д төлөвлөгөөт бус шалгалт хийж шалгалтын тэмдэглэл хийж фото зургаар баримтжуулж Гэгээн мандарваа эмнэлэгт зөрчлийн хэрэг нээхээр, Иргэн М-д хугацаатай албан шаардлага өгч барилгын ажлыг зогсоосон.

Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын хяналтаар Баянтал сумын нутаг дэвсгэрт отроор яваа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчинд байсан 924 мл гоц халдварт шүлхий вакциныг 2021.07.07-ны өдөр хураан авч 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр халдваргүйжүүлж устгал хийсэн.

Сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгийн хүрээнд:

Дижитал шилжилтийн хүрээнд хийж буй 4 улсын цахим системийн туршлага судлах сургалтанд хөдөлмөр хяналтын улсын байцаагч, хүний нөөц, эрх зүй асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн нар 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хамрагдсан.

МХЕГ-аас зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалт болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийх урьдчилан сэргийлэх хяналтын талаарх сургалтанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч, боловсрол /соёл/-ын хяналтын улсын байцаагч нар 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хамрагдсан

Хими, нян судлалын лабораторид:

Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч, эрүүл ахуй халдвар  хамгааллын хяналтын улсын байцаагч болон аж ахуй нэгж байгууллага, иргэний хүсэлтээр ирүүлсэн усны 8,  ариутгалын бодис 1, хүнсний бүтээгдэхүүний 8, хүнсний ногооны 3  нийт 20  сорьцонд 76 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг гүйцэтгэсэн. Эерэг үзүүлэлт  2 илэрсэн.

Шинжилгээний 365700 төгрөгийн шинжилгээг төлбөртэй, 12000 төгрөгийн шинжилгээг төлбөргүй хийж гүйцэтгэсэн.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 06 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

Дотоод ажлын хүрээнд: Нийт 29 албан бичиг ирүүлснээс хариутай 25 бичиг байна. Үүнээс 11 албан бичги

June 30, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 05 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

Дотоод ажлын хүрээнд: Нийт 53 албан бичиг ирүүлснээс хариутай 37 бичиг байна. Үүнээс 15 албан бичги

June 30, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээ

Байгууллагын нийт 20 албан хаагчаас коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх I,II тунд албан хаа

May 10, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.