Мэргэжлийн хяналтын газрын 10 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

December 7, 2021 81

2021.10.25                                                                                                                            Чойр

Байгууллагын нийт 21 албан хаагчаас коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх I,II тунд албан хаагчид бүрэн хамрагдсан, III тунд 9 албан хаагч хамрагдсан. Гэрийн тусгаарлалтанд орсон 4 албан хаагчаас ковидоор батлагдан эмчлүүлсэн 2 албан хаагч байна.

Дотоод ажлын хүрээнд:

Нийт 24 албан бичиг ирүүлснээс хариутай 8 бичиг байна. Үүнээс 5 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа байгаа 3 албан бичиг байна.

Байгууллагаас нийт 13 албан бичгийг төлөвлөж холбогдох иргэн, ААНБ-д хүргүүлсэн.

Иргэн, ААНБ-аас нийт 10 хүсэлт ирүүлснээс 5 хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж хариу хүргүүлсэн байна. Хяналтад байгаа 5 хүсэлт байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд:

Иргэн аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу 1 иргэнд 150,0 төгрөгийн торгууль, 2 аж ахуй нэгжид 8000,0 төгрөгийн торгууль ногдуулж, 100% барагдуулсан. Нэг  иргэнтэй холбогдох зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Хяналт шалгалтын явцад илрүүлсэн 2 зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдэж, 2 иргэнийг 500 нэгжээр торгож, зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн хугацаатай албан даалгаврыг хүргүүлсэн.

УОК-ийн шийдвэрийн хүрээнд шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор:

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж шуурхай штабын бүрэлдэхүүнийг томилгоожуулан, УОК-ийн шийдвэрийн дагуу 2021.11.01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан хаагчид батлагдсан хуваарийн дагуу байгууллагын шуурхай штаб болон аймгийн шуурхай штабд 24 цагаар хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэж байна. Өдөр бүр аймгийн Онцгой комиссын шуурхай штабын хуралд Газрын дарга тогтмол оролцож байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн сайдын А/114 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах, коронавируст халдварын цар тахлын тандалт, албан байгууллагын дотор өвчлөл тархахаас урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, дотоод хяналтын тогтмолжуулах зорилгоор ХАБЭА-н мэргэшүүлэх сургалтыг ХАБЭМТ-ийн багш нар, Говьсүмбэр аймаг дахь ПТК-тай хамтран зохион байгуулсан.

МХЕГ-аас ирүүлсэн 01/95 удирдамжийн дагуу Коронавируст халдварын дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалд  Энхтусдэм ӨЭМТөвд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Шалгалтанд коронавируст халдварын дэгдэлтийн үед хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, эм, эмнэлгийн хэрэгсэл, нөөц, хүрэлцээ, хангамж зэргийг асуудлуудыг шалгаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, аймгийн Засаг даргын баталсан 2021 оны 06 дугаар сарын 02-ны А/162  дугаар захирамжийн хэрэгжилт, түр журмын тусгай нөхцөл, шаардлагыг хангуулахаар эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтаар үйл ажиллагааг хязгаарлаагүй бүх чиглэлийн худалдаа, үйлчилгээний байгууллага, хоол үйлдвэрлэл эрхэлж байгаа 11 объектыг хамруулан хяналт шалгалт хийж, 12 зөрчил илрүүлж, зөрчлийн 82%-ийг  газар дээр нь арилгуулан ажилласан.

Шалгалтад хамрагдсан нийт объектуудад зөрчлийг давтан гаргахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллах талаар үүрэг өгч тухайн чиглэлийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагын талаар зөвлөмжийг хүргүүлэв.

Хяналт шалгалтын хүрээнд:

МХЕГ-ын даргын баталсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж, УОК, АОК-оос өгсөн үүрэг даалгавар, иргэд, ААНБ-аас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийж улсын байцаагчийн албан шаардлага 5, дүгнэлт 7, акт 4, удирдамж 15, зөвлөн туслах үйлчилгээний хөтөлбөр 3, зөвлөмж 2-г тус тус боловсруулж хяналт шалгалтад хамрагдсан иргэн, ААНБ-уудад хүргүүлсэн.

2021 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Өлзийтсүмбэр нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад эмбиобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмж, чанар аюулгүй байдал, тусламж үйлчилгээнд хяналт тавьж мэргэжил арга зүйгээр хангасан.

МХЕГ-аас ирүүлсэн удирдамжийн хүрээнд Сүмбэр сумын Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежид 2021 оны 10-р сарын 08-наас 12-ныг хүртэлх хугацаанд Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Т.Мөнгөнчимэг, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Оюунчимэг нар Элсэлт, эрүүл ахуй, халдвар хамгааллын байдалд урьдчилан сэргийлэх хяналт тавин ажилласан. Шалгалтыг бүх ажлын байруудаар биечлэн үзлэг хийж, холбогдох бичиг баримтуудыг шалгасан.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит үйлдвэрийн зүүн өмнөд бүсийн салбараас ирүүлсэн гомдлын дагуу Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай Патрикан ХХК нь цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас зөрчиж нүүрс буулгасныг улсын байцаагчийн албан шаардлагаар холдуулж, нотлох баримтын хамт гомдол гаргасан газар хариу хүргүүлсэн. Мөн сүмбэр сумын 1 дүгээр баг төмөр замын баруун талд байрлах ачилт буулгалтын 8 аж ахуй нэгжид албан шаардлагын хэрэгжилтийг шалгасан.

Дорноговь аймгийн Стандарчлал хэмжилзүйн хэлтэсийн эзлэхүүн зарцуулалтын улсын шалгагчтай шатахуун түгээх станцуудын шингэн хэмжигчийг баталгаажуулах ажилд хамтран хяналт тавин ажилласан.

МХЕГ-ын 01/146 дугаартай удирдамжийн дагуу Аймгийн мал эмнэлгийн газар, сумдын мал эмнэлгийн тасаг, “Чойр таван эрдэнэ”, “Хөдөлмөрийн оч”, “Уран хэрлэн”, “Би Си Ай эс” ХХК- МЭҮНэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, “Хуягт халтар” ХХК-ны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаа зөрчлийг арилгатал түр хугацаагаар үйл ажиллагааг зогсоож, Аймгийн мал эмнэлгийн газарт 3 заалт бүхий хугацаатай  албан шаардлага өгч ажилласан.

МХЕГ-ын 01/135 дугаартай удирдамжийн дагуу Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангуулах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар ХХААГ, Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын ЗДТГ-т урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 2021-2022 оны хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын  бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг батлуулан, хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна. Төлөвлөгөөнд тусгасны  дагуу өвөлжиж, хаваржих малын төрөл, тоо, шаардлагатай өвс, тэжээлийн нөөцийг  тооцож, малчдын болон сумдын түвшинд өвлийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгч, хамтран ажиллаж байна.

Сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгийн хүрээнд:

2021.10.21-10.22-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй НЭН ТҮРҮҮНД ХАБ-2021 бага хуралд аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүн 11 хүнийг МХГ-ын танхимаар, 7 ААН-ийн 8 хүнийг цахимаар тус тус хамруулсан.

2021.10.23-нд АОК –ийн шуурхай штабаас ирүүлсэн үүргийн дагуу ЭМГ, ЦХ, ОБГ, МХГ-ийн албан хаагчид цахим хуралд бүрэн хамрагдсан.

Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан 2 удаагийн сургалтанд албан хаагчдыг бүрэн хамруулсан.

Хими, нян судлалын лабораторид:

Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч, эрүүл ахуй халдвар  хамгааллын хяналтын улсын байцаагч болон аж ахуй нэгж байгууллага, иргэний хүсэлтээр ирүүлсэн усны 6,  хүнсний бүтээгдэхүүний 3, хоолны 3,   нийт 12 сорьцонд 67 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг гүйцэтгэсэн. Эерэг үзүүлэлт илрээгүй.

Шинжилгээний 264400 төгрөгийн шинжилгээг төлбөртэй , 33000 төгрөгийн шинжилгээг төлбөргүй хийж гүйцэтгэсэн.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 06 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

Дотоод ажлын хүрээнд: Нийт 29 албан бичиг ирүүлснээс хариутай 25 бичиг байна. Үүнээс 11 албан бичги

June 30, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 05 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

Дотоод ажлын хүрээнд: Нийт 53 албан бичиг ирүүлснээс хариутай 37 бичиг байна. Үүнээс 15 албан бичги

June 30, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээ

Байгууллагын нийт 20 албан хаагчаас коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх I,II тунд албан хаа

May 10, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.