Мэргэжлийн хяналтын газрын 09 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээ

December 7, 2021 74

2021.09.23                                                                                                                        Чойр

Дотоод ажлын хүрээнд:

Нийт 45 албан бичиг ирүүлснээс хариутай 25 бичиг байна. Үүнээс 12 албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, шийдвэрлэх шатандаа байгаа 13 бичиг байна.

Байгууллагаас нийт 13 албан бичгийг төлөвлөж холбогдох иргэн, ААНБ-д хүргүүлсэн.

Иргэн, ААНБ-аас нийт 20 хүсэлт ирүүлснээс 12-ыг хугацаанд нь шийдвэрлэж хариу хүргүүлсэн байна. Хяналтад байгаа 8 хүсэлт байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд:

Барилгын техникийн хяналтаар урьдчилан сэргийлэх шалгалтын явцад нийтийн орон сууцны гадна хана буулган хаалга гаргаж, өргөтгөл барьсан  2 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж тус бүр  зөрчлийн тухай хуулийн 12.1.9 заасны дагуу 500,000 төгрөгөөр торгож, барилгыг анхны хэлбэрт оруулж янзлах улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч, хугацаанд нь хэвийн байдалд оруулаагүй тохиолдолд шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна.

УОК-ийн шийдвэрийн хүрээнд шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор:

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж шуурхай штабын бүрэлдэхүүнийг томилгоожуулан, УОК-ийн шийдвэрийн дагуу 2021.10.01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан хаагчид батлагдсан хуваарийн дагуу байгууллагын шуурхай штабд 24 цагаар хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэж байна. Өдөр бүр аймгийн Онцгой комиссын шуурхай штабын хуралд Газрын дарга тогтмол оролцож байна.

Аймгийн онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Сүмбэр сумын 1, 2, 3-р багийн хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй хоол үйлдвэрлэлийн 8, хүнс үйлдвэрлэлийн 2, хүнсний худалдаа 38, эмийн сан 4,  үсчин 2, хүнсний бус худалдаа 31, нийт 85 объектод коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа байдалд  Онцгой байдлын мэргэжилтэнтэй хамтран хяналт шалгалт хийж 428 зөрчил илрүүлж, зөрчлийн 261 буюу 61 хувийг хяналтын явцад газар дээр нь арилгуулав.  Шалгалтын явцад хариуцлагын гэрээ байгуулаагүй, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм зөрчсөн 2 хоолны газрын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл тодорхойгүй хугацаагаар, иргэн Э-гийн маникюрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох арга хэмжээг авав. Шалгалтад хамрагдсан 7 газарт зөвлөмж, 4 газарт албан шаардлага хүргүүлэхээр төлөвлөөд байна.

Удирдлагаас өгсөн  чиглэлийн дагуу такси үйлчилгээ эрхлэгч  аж ахуйн нэгжийн 10 таксины халдвар хамгааллын дэглэмд Авто тээврийн газартай хамтран хяналт хийсэн. Хяналтаар 18 зөрчил илрүүлж, 4 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Хяналтад хамрагдсан таксины жолооч нарт халдвар хамгааллын дэглэм мөрдөх тухай 11 заалттай зөвлөмж хүргүүлж, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд такси үйлчилгээг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдсэн.

Баяннексус ХХК-ийн халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа байдалд шалгалт хийж, зөрчил арилгуулах 8 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, хүргүүлсэн албан шаардлагын хүрээнд гүйцэтгэлийн шалгалт хийсэн. Шалгалтаар зөрчил арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлэн зөрчлийн 87,5%-ийг арилгасан. Цаашид халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн.

Зөвшөөрөгдсөн гадаа талбайд хүнсний ногоо худалдаалж байгаа болон мухлагт сүү цагаан идээ  худалдаалж байсан 3 иргэний халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт хийж, 6 зөрчил илрүүлж, зөрчлийн 4 буюу  67%-ийг хяналтын явцад арилгуулж, цаашид халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах талаар зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан.

Аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран 1 аж ахуй нэгжид төлөвлөгөөт бус шалгалтыг хийж цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж үйл ажиллагааг зогсоосон.

Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвийн коронавирусын халдварын үеийн тусламж үйлчилгээний бэлэн байдалд МХЕГ-ын даргын баталсан 01/55 тоот удирдамжийг үндэслэн эмчилгээний чанар, эм биобэлдмэлийн хяналтын чиглэлүүдээр хяналт шалгалт хийсэн.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг Пфайзер вакцинаар иргэдийг дархлаажуулах ажлын хүрээнд дархлаажуулалтын 1 цэгийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийсэн. Хяналтаар хадгалалтын дэглэм алдагдсан зөрчил илрээгүй.

Хяналт шалгалтын хүрээнд:

МХЕГ-ын даргын баталсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж, УОК, АОК-оос өгсөн үүрэг даалгавар, иргэд, ААНБ-аас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийж улсын байцаагчийн албан шаардлага 15, дүгнэлт 4, акт 1, удирдамж 19, зөвлөмж 3, зөвлөн туслах үйлчилгээний хөтөлбөр 4-г тус тус боловсруулж хяналт шалгалтад хамрагдсан иргэн, ААНБ-уудад хүргүүлсэн.

МХЕГ-аас ирүүлсэн 01/130 тоот удирдамжийн хүрээнд Эрүүл ахуй, Боловсрол, Хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр Ерөнхий боловсролын 5 сургууль, СӨБ-ын 5 цэцэрлэгийг хамруулан Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан байдалд 2 дугаар шатны урьдчилан сэргийлэх хяналтыг хийж гүйцэтгэсэн. Хувийн хэвшлийн 4 цэцэрлэг үйл ажиллагаа эхлүүлээгүй байсантай холбоотой шалгалтад хамрагдаагүй байна. Шалгалтаар нийт 136 зөрчил илрүүлж зөрчлийн 41 буюу 30%-ийг газар дээр нь болон хяналтын явцад арилгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хүнсний хяналтын чиглэлээр бусад зөрчлийг арилгуулахаар 18 заалт бүхий 3 албан шаардлагыг 3 газарт хүргүүлсэн бөгөөд хэрэгжилт тооцох хугацаа болоогүй байна. Батлагдсан хяналтын хуудас, хуульд заасан шаардлагын дагуу ЕБС, СӨБ-ийн хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 2 дүгнэлт үйлдсэн.

Хүнсний чиглэлээр шинээр үйл ажиллагаа эрхлэгч 2 иргэний ажлын байр, үйл ажиллагаанд урьдчилсан хяналт хийж, ХЧҮАЭ-н бүртгэлд хамруулсан. Хяналтын явцад 3 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалтай холбоотой 2 төрлийн зөвлөмж боловсруулж, аймгийн зонхилогч фейсбүүк хуудсуудаар олон нийтэд түгээсэн.

МХЕГ-ын хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Гэгээн мандарваа” уламжлалт эмчилгээний клиник эмнэлэгт төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүлсэн бөгөөд хяналт шалгалт 20 хувьтай үргэлжилж байна.

МХЕГ-ын даргын баталсан 01/42 тоот удирдамжаар Боржигин голомт амралтын газарт урьдчилан сэргийлэх шалгалт хийж, илэрсэн зөрчилд үндэслэн 12 заалттай хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.

МХЕГ-ын даргын баталсан 01/43 тоот удирдамжийн дагуу ус хангамжийн байгууллагуудын ундны усанд хяналт шинжилгээ хийх хүрээнд лабораторитой хамтран Баянтал сумын төв, 16,18-р зөрлөгүүдийн ус хангамжийн төвлөрсөн эх үүсвэр болон гүний худгийн уснаас 6 дээж авч хими, нян судлалын шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу гараагүй болно.

Нэг иргэний гомдол мэдээллийн дагуу аж ахуйн нэгжийн харьяа гүний худгийн болон ус цэвэршүүлэх төхөөрөмжийн уснаас дээж авч хими, нян судлалын шинжилгээнд хамруулав. Шинжилгээний хариу гараагүй.

Гурван иргэний хүсэлтийн дагуу шинээр үйлчилгээ эрхлэх маникюр болон  хүргэлтийн хоол, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, 20 зөрчил илрүүлж,  зөрчлийн 12 буюу 60% -ийг газар дээр нь  арилгуулж , 1 газарт 8 заалт бүхий зөвлөмж хүргүүлж, цаашид  халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөгөө өгөв. Мөн 1 аж ахуйн нэгжийн хүсэлтээр усны шинжилгээний дүнд үндэслэн дүгнэлт гарган хүргүүлэв.

Балданзасаг ХХК-ийн худалдааны төвийн өргөтгөлийн барилга байгууламжийн зураг төслийг хянаж дүгнэлт гарган хүргүүлсэн. Мөн аж ахуйн нэгжийн хүсэлтээр 32 айлын орон сууцны барилга барих газрын бичиг баримт болон уг газарт хяналт хийж дүгнэлт гаргав.

2021 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу Баянтал сумын ЗДТГ-т төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэж бага эрсдэлтэй үнэлэгдсэн ч илэрсэн дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж биелэлтийг хангуулахаар ажиллаж байна.

МХЕГ-ын даргын 2021 оны 01/74 тоот Эрчим хүчний үйлдвэр, аж ахуй нэгж, байгууллагуудын техник ашиглалт, аюулгүй ажиллагаа, өвөлжилтийн бэлэн байдалд урьдчилан сэргийлэх шалгалтыг Сүмбэр сумын Ус-Ду ОНӨААТГ, Баянтал сумын Талын Илч ОНӨААТГ, Шивээговь сумын Илчлэг шивээ ОНӨААТГ-уудад хийж байна.

МХЕГ-ын 01/140 дугаартай удирдамжийн дагуу Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын төмс, хүнсний ногоо тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдээс дээж авч мэргэжлийн зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан.

МХГ-ын даргын баталсан 09/60 тоот удирдамжаар Баянтал сумын хог хаягдлын менежментийн байдалд төлөвлөгөөт шалгалт хийсэн. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах 12 заалттай албан шаардлага хүргүүлсэн.

Иргэний гомдол мэдээллийн дагуу Баянтал сумын 2-р багийн 16 зөрлөгийн засмал замын зүүн хойшоо 500 метрт бэлчээрийн талбай малын бойны цэг үүсч их хэмжээний малын гэдэс толгой хонины нэхий зэрэг хаягдлаар дүүрч хогийн цэг үүссэн байна. Иймд Баянтал сумын Засаг даргад хог хаягдлыг цэвэрлэх хугацаатай албан шаардлага хүргүүлж ажилласан.

Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангуулах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар Баянтал сумын өвс, тэжээлтэй нөөцийн агуулахад хяналт хийж 7 төрлийн зөрчлийг илрүүлж хугацаатай албан шаардлага хүргүүлж ажилласан.

Сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгийн хүрээнд:

2021.09.15-нд Аймгийн барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж ГХБХБГ, ХОХБТХ, Эрчим хүч үйлдвэрлэгч орон нутгийн өмчит газруудыг оролцуулж барилгын ажлын явцад илэрсэн зөрчил дутагдал түүнийг арилгах сэдэвтэй салбарын сургалтыг барилга техникийн хяналтын улсын байцаагч хийсэн.

2021.09.22-нд ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, эмнэлзүйн зөвлөх багийн хамтран зохион байгуулж буй Коронавируст халдварын дараах хам шинжийн сэргээн засах эмчилгээг сайжруулахад суурилсан мэдлэг олгох онлайн сургалтад эмчилгээний чанар стандартын хяналтын улсын байцаагч хамрагдсан.

2021.09.22-нд бүх албан хаагчид Биеийн тамир спортын газраас   zoom-ээр ажлын байран дахь хөнгөн дасгал хөдөлгөөний зөвлөмж авсан.

2021.09.23-нд бүх албан хаагчид Аймгийн засаг даргын тамгын газраас нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах ажлын хүрээнд зохион байгуулсан дотоод удирдлагын erp.e-mongolia.mn цахим системийг нэвтрүүлэх чиглэлээр арга зүйн заавар, зөвлөмж өгөх сургалтад хамрагдсан.

Хими, нян судлалын лабораторид:

Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч, эрүүл ахуй халдвар  хамгааллын хяналтын улсын байцаагч болон аж ахуй нэгж байгууллага, иргэний хүсэлтээр ирүүлсэн усны 34,  ариутгалын бодис 2, хүнсний бүтээгдэхүүний 82, хүнсний ногооны 29  нийт 147 сорьцонд 589 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг гүйцэтгэсэн. Эерэг үзүүлэлт 3 илэрсэн.

Шинжилгээний 110000 төгрөгийн шинжилгээг төлбөртэй, 655800 төгрөгийн шинжилгээг төлбөргүй хийж гүйцэтгэсэн.

Холбоотой мэдээ

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 06 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

Дотоод ажлын хүрээнд: Нийт 29 албан бичиг ирүүлснээс хариутай 25 бичиг байна. Үүнээс 11 албан бичги

June 30, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 05 дугаар сарын үйл ажиллагааны мэдээ

Дотоод ажлын хүрээнд: Нийт 53 албан бичиг ирүүлснээс хариутай 37 бичиг байна. Үүнээс 15 албан бичги

June 30, 2022

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээ

Байгууллагын нийт 20 албан хаагчаас коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх I,II тунд албан хаа

May 10, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.