“АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ХЯНАЛТЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ҮҮСЭХ ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ НЭВТРҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН СУРГАЛТ”-ЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

November 12, 2021 149
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын чиглэлээр цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга доктор(PH.D), дэд проф Д.Түмэндэмбэрэл эрсдэлийн талаарх ойлголт, эрсдэлийн үнэлгээ хийх аргууд, эрсдэлийн дүн шинжилгээ, эрсдэлийг удирдах стратегийн талаар мэдээлэл хийж, Шивээ-Овоо ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн ахлах инженер Г.Даваажаргал, Ансот ХХК-ийн Эм зүйч, дотоод хяналт хариуцсан ажилтан А.Оюун-Эрдэнэ нар компанийхаа дотоод хяналт, зохион байгуулалтын туршлагаасаа хуваалцсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.
Тус сургалтад Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг 75 ААНБ-ын 130 орчим ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Холбоотой мэдээ

АЛБАН ХААГЧИДДАА БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Баярын хурлыг 2021 оны 12 дугаарын 30-ны өдөр зохион байгуулж Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсы

December 31, 2021

МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

Аймгийн Засаг дарга Г.Батзам, орлогч дарга Б.Анхбаяр, аймгийн Засаг даргын зөвлөх П.Амарсайхан нар 2

December 31, 2021

МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн захиргаа удирдл

November 18, 2021

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.