Цахим сургалтад урьж байна

November 8, 2021 302

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд  аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтыг төлөвшүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнээс үүсэх эрсдэлийг тооцох, эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Тус сургалтад хамрагдсанаар та эрсдэлийн талаарх ойлголт, эрсдэлийн үнэлгээ хийх аргууд, эрсдэлийн дүн шинжилгээ, эрсдэлийг удирдах стратегийн талаар ойлголттой болохоос гадна байгууллагынхаа үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас үүсч болзошгүй дотоод, гадаад аюул, эрсдэлийг тодорхойлж, хэрхэн удирдах арга зүй эзэмшинэ.

Энэхүү сургалтад аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтан, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан, менежер, технологич, инженер, дотоод хяналт шалгалтын ажилтан гэх зэрэг албан хаагчид хамрагдаж болно.

Сургалтын хөтөлбөр:

Хугацаа Сургалтын сэдэв Хариуцах эзэн
09:00-09:30 Бүртгэл Аймгийн МХГ
09:30-11:30 Эрсдэлийг тодорхойлж удирдах арга зүй Д.Түмэндэмбэрэл /МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга доктор(PH.D), дэд проф/
11:30-12:00 Шивээ-Овоо ХК-ийн дотоод хяналт, зохион байгуулалт Г.Даваажаргал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн ахлах инженер
12:00-12:30 Ансот ХХК-ийн дотоод хяналт А.Оюун-Эрдэнэ Ансот ХХК-ийн Эм зүйч, дотоод хяналт хариуцсан ажилтан

Холбоотой мэдээ

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.