Корона вирусын халдварын бүсийн эмчилгээ, халдвар хамгааллын дэглэмийн байдалд дэмжлэгт хяналт хийв

October 29, 2021 362

Эрүүл ахуй халдвар хамгааллын болон Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчид 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүмбэр сумын хэмжээнд хийгдэж буй Корона вирусын халдварын бүсийн эмчилгээ, халдвар хамгааллын дэглэмийн байдалд дэмжлэгт хяналт хийв. Энэ хүрээнд Энхтусдэм өрхийн Эрүүл мэндийн төвийн коронавирусын халдвартай батлагдсан тохиолдуудын үзлэг, эмчилгээ хийж буй цэг болон Нэгдсэн эмнэлгийн Ковидын эмчилгээний 6 тасгийг хамрууллаа. Шалгалт хийх явцад нийт 157 хүн эмчлүүлж байсан ба эдгээрийн 2 нь нэн хүнд , 5 нь хүндэвтэр гэж эрэмбэлэгдэж эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байв.

Шалгалтаар иргэдэд 1 цэгийн үйлчилгээ шуурхай хүргэж байгаа (Энхтусдэм өрхийн ЭМТ), АНЭ-т халдварын бүсүүдийг 1 чигийн урсгалаар 6 тасагт зөв зохион байгуулсан, бүсүүдийн дэглэмийн мөрдөлт сайн (хөдөлгөөний хувьд), эрүүл мэндийн ажилтнууд хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж хэвшсэн, хог хаягдлын цуглуулалт зайлуулалт шаардлагад нийцсэн, ЭМТҮ-ний талаархи эмчлүүлэгчдийн сэтгэл ханамж-100% байсан зэрэг ололтууд байсан ч хүний нөөц дутагдалтай, тоног төхөөрөмж хүрэлцээгүй,зарим эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан, нөөц багассан зэрэг тулгамдсан асуудлууд байсан. Дэмжлэгт хяналтаар  шалгалтад хамрагдсан 2 ЭМБ-д нийт 23 дутагдал илэрсэн ба газар дээр нь 8 дутагдлыг залруулж, 16 заалт бүхий 2 зөвлөмжийг хүргүүлж, холбогдох мэргэжлийн зөвлөгөөгөөр хангав. Дэмжлэгт хяналтын дүнг АОК-ын шуурхай штабын хуралд танилцуулсан.

Холбоотой мэдээ

“Уяан товог-2022” аймгийн бүсийн хурдан морины уралдааны үед хяналт тавин ажиллаа

Хурдан морины уралдаан 2022 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдөр Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Уяан тово

June 27, 2022

Элсэлтийн ерөнхий шалгалтад хөндлөнгийн хяналт тавин ажиллалаа

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагаа 5 дугаар сургууль дээр 4 өдөр зохион байгуулагдса

June 27, 2022

© 2022 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.