
Хяналт шалгалтаар Сүмбэр сумын 1 дүгээр баг, төмөр замын баруун тал буюу аяганы хонхорт өмчлөлийн газар зориулалт бусаар ашиглаж байгаа буюу ашигт малтмал хадгалах үйл ажиллагаа явуулж байгаа 8 байршил, нийтийн эзэмшлийн талбайд ашигт малтмал буулгасан эзэн холбогдогчтой 4 байршил, эзэн холбогдогчгүй 5 байршил болон хогийн цэг үүссэн 1 байршил, авто засварын үйлчилгээ эрхэлж хөрс болон хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааа 2 байршил тус тус байгааг тогтоов.
Шалгалтаар 7 аж ахуй нэгжид 26 заалт бүхий 7 албан шаардлага хүргүүлж, 3 аж ахуй нэгжид зөрчил шалгах ажиллагаа явуулж нийт 11 сая төгрөгний торгох шийтгэл оногдуулав. Үүнээс гадна газрыг зориулалт бусаар ашигласан 1 иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.