Мэдээллийн дагуу шалгалт хийж 124 ширхэг түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг устгав

April 8, 2021 101

Мэдээллийн дагуу Дугуй дэлгүүрт худалдаалж байсан түргэн гэмтэх бүтээгдэхүүний чанар, хадгалалт хугацаанд хяналт шалгалт хийж, хадгалалтын хугацаа хэтэрсэн, чанар аюулгүйн шаардлага хангаагүй 3 нэр төрлийн 124ш, 8,86 кг нийт 261533 төгрөгийн түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг газар дээр нь устгав. Мөн уг дэлгүүрийн 4 ажилтанд бүтээгдэхүүний хадгалалт, хугацаанд тогтмол хяналт тавих, үйлчлүүлэгчийг QR код уншуулах, код уншуулаагүй иргэдийг нэг бүрчлэн бүртгэж, бүртгэлийг сайжруулах, үйлчлүүлэгчдэд шаардлага тавьж зай бариулж үйлчлүүлэх талаар үүрэг чиглэл өгөв.

Тус дэлгүүр нь өнөөдрөөс эхлэн үйлчлүүлж байгаа иргэдэд орох хэсэгт нэг удаагийн бээлий тарааж өгч байв. Хяналтын явцад иргэд цөөн байсан бөгөөд иргэдийн халуун үзэж гар халдваргүйтгэх төхөөрөмж суурилуулсан, бүртгэл хариуцсан тусдаа ажилтан ажиллаж бүртгэл хөтөлж байна. Уг аж ахуйн нэгж нь бөөний цэгийн үйл ажиллагааг 2021.04.08-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа юм.

Холбоотой мэдээ

Цэвэрлэх байгууламжид төлөвлөгөөт бус шалгалт хийв

     МХЕГ-ын даргын баталсан 01/89 тоот удирдамжийн дагуу Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, Бар

April 15, 2021

Ужиг халдварт өвчнөөс сэргийлэх вакцин хүлээн авахад хяналт тавьж ажиллав

Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газраас аймгийн Мал эмнэлгийн газарт  ужиг халдварт өвчн

April 15, 2021

Бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагааг нь хязгаарласан газруудад хяналт хийв

      Аймгийн Засаг даргын А/109 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд үйл ажиллагааг

April 13, 2021

© 2021 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.