
Аймгийн Засаг даргын захирамж, МХЕГ-ын 2021 оны 01/05 удирдамж, удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хүнсний худалдаа үйлчилгээний 3 объектод урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь гарал үүсэл баталгаажилтын баримт бичиггүй, худалдаа үйлчилгээний танхим, ажлын байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, ажилтан эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хүний биеийн халуун хэмжигчтэй атал үйлчлүүлэгчийн халуун үзэж бүртгэл хөтлөөгүй, хүний бөөгнөрөл үүсгэсэн, дотоод зохион байгуулалтын арга хэмжээг нэр төдий хэрэгжүүлдэг, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм мөрдөхгүй байгаа, агуулах эмх цэгцгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй зэрэг нийт 14 зөрчил илрүүлэв.
Нийт худалдаа үйлчилгээний газруудад зай барих үйл ажиллагаа алдагдсан, хүний бөөгнөрөл үүсгэсэн зөрчил нийтлэг байна. Зөрчлийн 54%-ийг газар дээр нь арилгуулж, 1 газарт 6 заалт бүхий 1 албан шаардлага хүргүүлж, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй 1 дэлгүүрийн үйл ажиллагааг зөрчилөө арилгах хүртэл түр хугацаагаар зогсоов. Шалгалт үргэлжилж байна.