Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа

October 6, 2020 336

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаа.  Уг ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Ш.Билэггүмбэрэл нар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх Лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус лаборатори нь 3 орон тоотойгоор 2019 онд итгэмжлэлийн хугацаагаа сунгуулж, 218 үзүүлэлтээр хүнс, орчин, агаарын шинжилгээг хими нян судлалын чиглэлээр үндэсний стандартын хүрээнд гүйцэтгэж байна. Аймгийн Засаг даргаас Шинэ хөдөө төслийн хүрээнд Элэйза шинжилгээний багажийг нийлүүлж, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинжилгээний чанарыг сайжруулан дэмжлэг үзүүлжээ.

Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяр танилцуулгадаа тулгамдаж асуудлын хүрээнд манай лабораторийн барилгын зураг төсвийг 2013 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийлгэж, экспертизээр хянуулж батлуулсан, эдэлбэр газар олгогдсон, техникийн нөхцөлүүд, инженер геологийн зураг бүрэн хийгдсэн. 2013-2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтад багтааж тусгагдсан боловч царцаагдсан барилгын жагсаалтад орсон. Түүнээс хойш жил бүр төсвийн төслөөр Улсын төсвийн хөрөнгө оруулалтад оруулах саналаа хүргүүлдэг боловч шийдвэрлэж чадаагүй байна. Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газар нь аймгийн ЗДТГазрын байрыг, лаборатори нь Алтанбулаг уул ХХК-ний байрыг тус тус түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Лаборатори нь сүүлийн 10 жилд 4 удаа нүүсэн. Нүүх болгонд тоног төхөөрөмжийн гэмтэл их, урсгал зардал гардаг. Ер нь манай орон нутагт лабораторийн стандарт шаардлага хангасан барилга байгууламж байхгүй байна. Итгэмжлэлд хамруулж, шинжилгээний хүрээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа боловч цаашид лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, зориулалтын байртай болох, орон тоог нэмэгдүүлэх нь чухал  байгааг илэрхийлэв.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулгын дараа энэ жилийн гүйцэтгэл дутуу барилга байгууламжуудыг дуусгахаар төлөвлөсөн тул шинээр барих барилга байгууламжийг эрх жилийн төсөвт тусгах боломжгүй, 2022 оноос лабораторийн барилгын төсвийг улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгах, 2021 оноос лабораторийн орон тоог нэмэгдүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх боломжтойг хэлсэн байна.

Холбоотой мэдээ

Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг

October 6, 2020

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН СОРИЛТЫН ЛАБОРАТОРИОС ТАНДАЛТ СУДАЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн хэмжээнд төмс хүнсний ногоо тариалагч 13 иргэд , хоршоодын байнгын усалгаатай талбай болон х

October 1, 2020

© 2020 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.