“ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ – ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛНА

September 16, 2020 34

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээний хүрээнд “Цөмийн технологи – цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аяныг 2020 оны 09 дүгээр сарын 15-наас эхлэн зохион байгуулж байна. Сарны аяны хүрээнд: Цөмийн энергийн салбарт үйл ажиллагааг явуулж аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаарх эрх зүйн орчныг сурталчлах, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл хүргэх, Цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ионжуулагч цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрлийг олгох ажлыг хөнгөвчлөх IGOV цахим системийн ажиллагааг сурталчлах, Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр ундны ус болон барилга, байгууламжийн агаар дахь цацраг идэвхт хий РАДОНЫ хуримтлалыг тодорхойлох зэрэг 27 төрлийн ажил үйлчилгээг олон нийтэд хүргэнэ.

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ГАЗАР

Холбоотой мэдээ

БАЙЦААНЫ ДЭЭЖИНД ЭЕРЭГ СОРЬЦ ИЛЭРЛЭЭ

Манай байгууллага хүнсний худалдааны газруудад хяналт шалгалт хийж зарим хүнсний бүтээгдэхүүний дээж

September 16, 2020

“ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ – ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛНА

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээний хүрээ

September 16, 2020

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд МХЕГ-аас ирүүлсэн удирдамж, COV

August 31, 2020

© 2020 Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.